АНХААР: Хүүхэд хүчиндэх гэмт хэрэг ХАВАР илүү олон гардаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Хүүхэд хүчиндэх гэмт хэрэг ХАВАР илүү олон гардаг

Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн талаарх бодлогын судалгааны тайланг 2019 онд Б.Энхболд ахлагчтай, С.Гантулга, Б.Мөнхзул нар хийсэн байдаг.

Энэхүү судалгааны тайланд дурьдагдсан зарим тоо баримтыг эцэг, эхчүүдэд мэдээлэл болгох зорилгоор нийтэлж байна.

ЯМАР ХҮМҮҮС БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИНДЭХ
ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ ВЭ?

Бага насны хүүхдийг хүчирхийлэгчдийн дийлэнх нь буюу судалгаанд оролцогчдын 75 хувийг 19-40 насныхан эзэлдэг байна.

Мөн гэр бүлтэй хүмүүс голчлон хүүхэд хүчиндэх гэмт хэргийг үйлддэг ажээ. Боловсролын хувьд:

Өөрөөр хэлбэл, ихэнх нь бага, бүрэн дунд боловсролтой этгээдүүд байдаг ажээ.

Хамаарлын тухайд, гэмт хэрэг үйлдэгчдийг харвал энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд илүүтэй гардаг. Тиймээс цаазын ялыг нэвтрүүлвэл илүү нууц байдалд шилждэг байна. /хэн ч нэгнийг нь хүчиндүүлээд, нөгөөг нь цаазлуулаад дуусгахыг хүсдэггүй гэх мэт/

Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгчдийн 97 хувь нь бие махбодь, сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс байдаг байна.

ХААНА ҮЙЛДЭГДДЭГ ВЭ?

Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн газрын байршлыг харвал,

  • Гэр хороололд 22,1%
  • Орон сууцны хороололд 27,9%
  • Аймгийн төвд 13,2%
  • Сумын төв түүний ойролцоо 36,7% байна.

Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нэн тэргүүнд хангах ёстой гэртээ хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болсныг дээрх графикаас харж болно. Энэ нь гэртээ архидан согтуурдаг, гэр бүлийн таагүй орчинг бий болгосонтой холбоотой байж болох юм.

Гэмт хэрэг гардаг цагуудыг харвал:

  • 00-03 цагт 27,9%
  • 04-08 цагт 5,8%
  • 09-12 цагт 16,1%
  • 13-16 цагт 13,2%
  • 17-20 цагт 20,5%
  • 21-24 цагт 16,4%

Мөн анхааруулахад хаврын улиралд гэмт хэргийн дийлэнх нь гардаг байна. Лхагва, пүрэв, бямба гарагуудад бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг бусад өдрөөс илүү гардаг.

ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛСОН ХҮҮХДҮҮД

Айлын том хүүхэд голчлон хүчингийн гэмт хэргийн хохирогч болдог байна.

Хүүхдээ цэцэрлэг сургуульд хамруулснаар энэ төрлийн гэмт хэргээс зайлсхийлгэж чаддаг уу гэвэл үгүй. Учир нь гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн дийлэнх нь боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүд байдаг ажээ. Нийт хохирогчдын 85,6 хувь нь цэцэрлэг, сургуульд хамрагддаг хүүхдүүд байна.

Хохирогч хүүхдүүдийн 19,1 хувь нь сэтгэцийн өвчлөлтэй, 33,8 хувь нь жирэмсэн болдог байна.

Гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг 50 хувь хөнгөлж эхэлжээ
Гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг 50 хувь хөнгөлж эхэлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.