Гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг 50 хувь хөнгөлж эхэлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг 50 хувь хөнгөлж эхэлжээ

/2022.04.15/: Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх журам”-д нэмэлт оруулсан.

Энэхүү нэмэлтэд “3.8. Ашигт малтмал болон газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах тохиолдолд тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлнө.” гэж заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаад ажилтаны ажлын байрны төлбөрийг хөнгөлж эхлээд байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 80 дугаар тогтоолоор уг заалтыг нэмсэн бөгөөд үүнийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ.

Иймд тус журмын 3.8-д заасан дээрх салбараас бусад салбарт гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах аж ахуйн нэгж байгууллагууд нь хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ журамд заасны дагуу тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагадаа хандаж /холбогдох салбарын яам/ санал авч хүсэлтээ өгч шийдвэрлүүлнэ үү.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 80 дугаар тогтоол.

Эх сурвалж: ХНХЯ

Улсын хэмжээнд 41 тохиолдол бүртгэгджээ
Улсын хэмжээнд 41 тохиолдол бүртгэгджээ
 
ВИДЕО: “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны нээлт боллоо
ВИДЕО: “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.