/2022.04.14/: Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 07 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хороо хамтран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.
Оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.
БҮРТГҮҮЛЭХ: https://docs.google.com/document/d/1TBf4LrqlTOxOiefHWzHC5zp3jYgK7hf7wMKkCpy-51U/edit?usp=sharing
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж нараас 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Цогтбаатар нар ажиллаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй тус холбоосоор танилцана уу.
/ http://forum.parliament.mn/projects/11075 /
Эх сурвалж: УИХ