Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Монгол улс /2021.06.24/: Дэд сайд Г.Батсууриар ахлуулсан ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан 2021 оны 6-р сарын сарын 23-ны өдөр цахим болон танхимын хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Монгол Улсын эдийн засhttps://mofa.gov.mn/exp/article/entry/2436гийн тулгуур салбарын нэг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн төлөв байдал, шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээмжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан баялаг бүтээх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд энэхүү салбар зөвлөлийн үйл ажиллагаа чиглэдэг.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2021 оны А-94 дүгээр тушаалаар тус зөвлөл шинэчлэгдэн байгуулагдсан бөгөөд нийт 22 гишүүнтэй, эрдмийн зэрэг цолтой, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэх эрдэмтдийн төлөөллөөс бүрддэг.

Салбар зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит “Грант” горилж ирүүлсэн 21 бүтээлээс шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшин, техник эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн эргэлтэд орох чадамж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж, ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлж нийт 3 багийн бүтээлийг шалгарууллаа.

Эх сурвалж: ХХААХҮЯам https://mofa.gov.mn/exp/article/entry/2436

Итали улс анх удаа газраар тээвэрлэсэн Монгол ноолуурыг хүлээн авлаа
Итали улс анх удаа газраар тээвэрлэсэн Монгол ноолуурыг хүлээн авлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.