Трампын зөвлөх асан Украины талаар хачирхалтай баримт дэлгэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трампын зөвлөх асан Украины талаар хачирхалтай баримт дэлгэлээ

/2022.03.24/: Донбассыг хамгаалах цэргийн тусгай ажиллагааны хүрээнд Оросын явуулж буй үйл ажиллагаа нь зөвхөн хамгаалалтын шинж чанартай бөгөөд АНУ-ын оршин суугчид Украинд болж буй үйл явдлын талаар бодитой мэдээлэл авч чадахгүй байна.
Энэ тухай Дональд Трампын зөвлөх асан Рожер Стоун Real America's Voice сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

"Хэвлэл мэдээллийнхний хэлж байгаа шиг байдал Украинд ажиглагдахгүй байна. Уг нь Украинчууд газар нутгаа ашиглаж давхар харвах пуужингийн ангиудыг байрлуулсан. Яг үнэндээ тэнд АНУ-ын татварын орлогоор санхүүждэг биолабораториуд байдаг бөгөөд ямар тахал бүтээж байгаа талаар бурхан л мэдэх байх. Оросын ард түмнийг Путин хамгаалж байгаа болохоос довтлоогүй. Гэхдээ энэ бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр гардаггүй учраас та энэ тухай юу ч уншаагүй байгаа" гэж Цагаан ордонд ажиллаж байсан улс төрийн зөвлөх хэлэв.

Түүнчлэн АНУ-ын экс ерөнхийлөгчийн зөвлөх асан Киевийн эрх баригчдыг ардчилсан гэж нэрлэх боломжгүй ч Америкийн улс төрчдийн Украинд ардчиллыг дэмжих шаардлагатай тухай мэдэгдэл нь хоёр нүүртэй сонсогдож байгааг онцолжээ.

"Зеленский Сонгуульд ялалт байгуулсныхаа дараа сөрөг хүчний намаас нэр дэвшигчийг баривчилж, намыг нь хууль бус гэж зарлан, засгийн газрын байр суурийг шүүмжилсэн гурван телевизийн сувгийг хааж байсан. Ийм ардчилал гэж байдаггүй" гэж тэр хэлэв.
ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украиныг цэрэггүй болгох тусгай цэргийн ажиллагааг эхлүүлсэн. Владимир Путин зорилгоо "8 жилийн турш Киевийн дэглэмд дарлуулж, хоморголон устгагдаж байгаа хүмүүсийг хамгаалах" гэж нэрлэсэн. БХЯ-ны онцлон тэмдэглэснээр, Зэвсэгт хүчин зөвхөн цэргийн дэд бүтэц, Украины цэргүүдэд цохилт өгч, энгийн иргэдэд юу ч заналхийлдэггүй гэжээ.

Эх сурвалж: Риа

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж 9 хувьд хүргэлээ
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж 9 хувьд хүргэлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.