/2022.03.18/: Мягмар гарагт их сургуулийн тамирчдыг тээвэрлэж явсан фургон машиныг мөргөж, есөн хүний амийг авч одсон пикап машины жолооч 13 настай хүүхэд байжээ.
Пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр холбооны мөрдөн байцаагчид пикап машины зүүн дугуй нь сүлбэгдэж, өөдөөс ирж буй фургоныг мөргөхөд дугуй нь хагарсан байсан гэж мэдэгдэв.
Их сургуулийн зургаан гольфчин, тэдний нэг нь Португал, нэг нь Мексикийн тамирчин, тэдний дасгалжуулагч ослоор нас баржээ.
Пикапын залуу жолооч болон түүний зорчигч хоёулаа амиа алджээ.
Канадын хоёр оюутан мөргөлдөөнөөс амьд гарсан бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа ч эмнэлэгт байгаа аж.
Техасын Олон нийтийн аюулгүй байдлын департаментын ахлагч Виктор Тейлор Ассошиэйтед Пресс агентлагт 13 настай хүүхэд тус мужид машин жолоодох нь хууль бус үйлдэл болно гэж мэдэгджээ. Техас мужид хүүхдүүд 14 настайгаасаа ангид жолооны хичээл орохыг зөвшөөрдөг бөгөөд тэд багш эсвэл лицензтэй насанд хүрсэн хүнтэй машин жолоодож эхлэхээс өмнө 15 настай байх ёстой ажээ.
Микроавтобусанд байсан хохирогчдын хэд хэдэн хүн хамгаалах бүс зүүгээгүй байсан гэж NTSB мэдэгдсэн бөгөөд нэг зорчигч машинаас шидэгдсэн байна. Ослын талаарх нарийн мэдээлэл гаргах боломжгүй байгаа бөгөөд "олон хүний амь нас хохирсон хэрэг"-ийн мөрдөн байцаалтын ажиллагаа дахиад хэдэн сар үргэлжилнэ гэж албаныхан нэмж хэлэв.
Автобусанд гольфын дасгалжуулагч 26 настай Тайлер Жеймс, Жексон Зинн 22, Кариса Рэйнс 21, Травис Гарсиа 19, Ласи Стоун 18 настай, Португалийн иргэн Тиаго Соуса 18 настай, болон Мексикийн иргэн Маурисио Санчес 19 настай хүмүүс байжээ.
38 настай Хенрих Сименс нь пикап ачааны зорчигчоор тодорчээ. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүүгийн нэр насныг нь зарлахгүй байгаа аж.
Эх сурвалж: CNN