“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

• Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ахисан түвшний сургалтын албаны профессор, хошууч генерал Балганы Эрдэнэбат;

Гавьяат тээвэрчин цолоор:
• Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн бэлтгэл ахлах ахлагч Жүгдэрийн Моломжамц;
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
• Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга асан, бэлтгэл хурандаа Гүрдоржийн Цэрэнсүх;

Гавьяат нисгэгч цолоор:
• Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч, нисгэгч хурандаа Насангийн Баясгалан;

Гавьяат хуульч цолоор:
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Жанчивын Чойндон;
• Монгол цэргийн нэгдсэн холбооны Ажлын албаны чиглэлийн ажилтан, цагдаагийн хурандаа Жалавын Бумнанжид;
• Тагнуулын ерөнхий газрын Үндэсний тагнуулын академийн төвийн дарга, зөвлөх профессор Доржготовын Чимэд-Юндэн;

Гавьяат тээвэрчин цолоор:
• Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Гомбосүрэнгийн Бямбасүрэн;

Сүхбаатарын одонгоор:
• Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дэслэгч генерал Дуламсүрэнгийн Даваа;

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
• Монгол Улсын зөвлөх инженер, бэлтгэл хурандаа Галсаннямын Лувсанноров;
• Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын бэлтгэл дэд хурандаа Ламжавын Янжмаа;

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
• Төрийн тусгай хамгаалалтын газрын урьдчилсан үзлэгийн хэлтсийн ахлах ажилтан Дагвын Батбилэг;

Цэргийн гавьяаны одонгоор:
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа 429 дүгээр ангийн авто, тоног төхөөрөмжийн механикч Дашийн Эрдэнэбаатар;
• Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл хамгаалалтын тасгийн дарга Владимирын Даваадорж;
• Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны референт, цагдаагийн хурандаа Бадарчийн Цэнгэлбаяр;
• Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Хаянхярваагийн Гантулга;
• Хилийн цэргийн 0108 дугаар ангийн автозамын хилийн боомтын сургалт, сэтгэл зүйн хангалтын орлогч Батсүхийн Энхбаяр;
• Төрийн тусгай хамгаалалтын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ажилтан Энхбаярын Золжаргал;
• Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Түвшинсайханы Баярхүү;

Алтан гадас одонгоор:
• Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний ахлах шинжээч Өлзийхутагийн Сарангэрэл;

Цэргийн хүндэт медалиар:
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтууруулах, мансуурах донтой өвчтөн албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмийн сангийн эрхлэгч Ёндон-Одын Хэрлэнцацрал;
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны харуул хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн Толягийн Ганбаатар;
• Төрийн тусгай хамгаалалтай газрын ажилтан Гүрсүрэнгийн Бат-Эрдэнэ;
• Үндэсний аврах бригадын агаарын ажиллагааны шүхэрчин-аврагч Хатанбаатарын Эрдэнэсүх;
• Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн аврагч, ахлах ахлагч Алтанцэцэгийн Энхмэнд;

Шударга журам медалиар:

• Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаа Мягмарын Гянтболд;
• Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч Бат-Эрдэнийн Содномцэрэн;
• Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин Өрлөг” сургуулийн сурагч Даваасүрэнгийн Хүчитбаатар нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.

Эх сурвалж: ЕТГ

Видео: Мэдээ мэдээллийн 60 хором
Видео: Мэдээ мэдээллийн 60 хором
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.