Видео: Хөнгөн галт тэрэгний замын ажил тавдугаар сард эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Видео: Хөнгөн галт тэрэгний замын ажил тавдугаар сард эхэлнэ

/2022.03.17/: Нийслэлийн захирагч, Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр "Түгжрэлийн шийдэл" хэлэлцүүлэгт үг хэлэх үеэрээ нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдахаар төлөвлөгдсөн "хөнгөн галт тэрэг"-ний ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Гүүрэн байгууламж бүхий баганан тулгуурт хөнгөн галт тэргийг барих эхний ТЭЗҮ 2022.03.31-нд бэлэн болно. 2022 тавдугаар сарын 15-нд ажил эхэлж, 2024 оны тавдугаар сарын 31-нд эхний 21,2 км маршрутыг туршилт хийнэ. Улаанбаатар хотод бий болох шинэ төрлийн тээврийн хэрэгсэл түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Ажил урагштай байна" гэлээ.

Ахмад настны нийгмийн халамж болон бусад асуудлаар хэлэлцүүлэг боллоо
Ахмад настны нийгмийн халамж болон бусад асуудлаар хэлэлцүүлэг боллоо
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.