Л.Халтар: Замын-Үүдийн жолооч нарын хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Замын-Үүдийн жолооч нарын хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байна

/2022.03.16/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Эсэргүүцлээ илэрхийлж талбай дээр жагссан жолооч нартай холбоотойгоор Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр,

-Тухайн жолооч нартай манай яамныхан уулзсан. Тэдний зүгээс Эрээнээс чингэлгээр тээвэрлэж буй ачааг зогсоож, задгай тээврийг сэргээх шаардлага тавьсан. Гэхдээ чингэлгийн тээвэр бол БНХАУ-аас тавьсан шаардлага. Тиймээс жолооч нарын энэ нөхцлийг хүлээж авах боломжгүй гэдгээ хэлсэн.

Харин үүний хариуд Замын-Үүдийн жолооч нараас хилийн 0 цэг хүртэл тээвэр явуулах санал тавьсан. Ингэхдээ БНХАУ-ын талаас мөн тээврийн хэрэгслээр хилийн 0 цэг хүртэл ачаа бараа зөөж, үүнийг манай жолооч нар нааш нь тээвэрлэх байдлаар зохицуулалт хийж өгөхийг хүссэн. Тиймээс манай яамнаас жолооч нарын энэ саналыг ГХЯ-нд хүргүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Видео: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Видео: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.