Рио Тинто групп Оюутолгой төслийн 66 хувийг эзэмших үү?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Рио Тинто групп Оюутолгой төслийн 66 хувийг эзэмших үү?

/2022.3.14/ Рио Тинто групп "Туркойз Хилл Резурс" компанийн нийт энгийн хувьцааны 50,8 хувийг эзэмшдэг.

Тэгвэл тус групп үлдсэн 49 хувийг нь худалдан авах хүсэлтээ Туркойз Хилл-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүргэжээ.

Хэрэв Рио Тинто группийн саналыг хүлээн зөвшөөрвөл тус групп Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшигч болно. Манай улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг бөгөөд энэ хувьд өөрчлөлт орохгүй.

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм хэлэхдээ “Оюу толгой уурхай нь урт хугацаанд амжилттай ажиллаж, оролцогч талуудад үр өгөөжөө өгч, Монгол Улсын хөгжил дэвшилд тогтвортой хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна" гэжээ.

Шадар сайд С.Амарсайхан: Цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, хариу арга хэмжээ авна
Шадар сайд С.Амарсайхан: Цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, хариу арга хэмжээ авна
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.