АНУ, Хятад улсууд Украины нөхцөл байдлын талаар хэлэлцээ хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ, Хятад улсууд Украины нөхцөл байдлын талаар хэлэлцээ хийнэ

Joe Biden holds first call with Xi Jinping since taking office | Financial  Times

/2022.03.14/: АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Улс төрийн товчооны гишүүн, Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны комиссын албаны дарга Ян Жечи нар Ром хотноо Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар хэлэлцээ хийнэ.

Энэ тухай Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) албан ёсны төлөөлөгч Эмили Хорны мэдэгдлийг иш татан мэдээлэв.

"Талууд хоёр орны өрсөлдөөнийг зохицуулах чиглэлээр явуулж буй хүчин чармайлтын талаар ярилцаж, Украины эсрэг хийсэн Оросын дайны бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн талаар ярилцах болно" гэж Хорн хэлэв. Түүний хэлснээр, уг уулзалтыг Вашингтон, Бээжингийн харилцааг дэмжих хүчин чармайлтын хүрээнд хийх юм байна.

Хэрэв Хятад ОХУ-д барууны хориг арга хэмжээний хохирлыг даван туулахад нь туслахыг оролдвол Вашингтон Бээжинд хүндхэн цохиолт үзүүүлэхээ амласан гэж өмнө нь мэдээлсэн. Хятадын Москвад үзүүлэх дэмжлэг хэрхэн үргэлжлэхийг АНУ анхааралтай ажиглаж байна гэж Салливан тэмдэглэв.

Эх сурвалж: Guardian

Автомашины зогсоолоос болж маргалдан нэгнийхээ амь насыг хохироожээ
Автомашины зогсоолоос болж маргалдан нэгнийхээ амь насыг хохироожээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.