Гэр хорооллыг хөгжүүлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банктай цахимаар хуралдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр хорооллыг хөгжүүлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банктай цахимаар хуралдлаа

Улаанбаатар хот /2021.06.23/: Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Толгойт, Шар хад дэд төвүүд байгуулах ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн банк болон холбогдох хүмүүстэй цахимаар хуралдлаа. Төслийн нэгдүгээр үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төв байгуулах 29 багц ажил хийх явц 92 хувьтай, хоёрдугаар үе шатанд хэрэгжих Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төв байгуулах ажлын хүрээнд 22 багц ажил хийх явц 24 хувьтай, гуравдугаар үе шатанд хэрэгжих Толгойт, Шар хад дэд төв байгуулах ажил 1.8 хувьтай байгаа юм. Хэдийгээр цар тахлын улмаас зарим ажил удаашралтай байгаа ч төслийг төлөвлөсөн хугацаанд дуусгахаар ажиллана гэдгийг хуралд оролцогчид онцоллоо.

Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхөд чухал ач холбогдолтой энэхүү төслийн хэрэгжилтэд Азийн хөгжлийн банк сэтгэл хангалуун байгааг тус банкны мэргэжилтэн Arnuad Heckmann хэллээ. Мөн цэцэрлэг, бизнес инкубатор төв зэрэг нийгмийн хэрэгцээг хангах асуудлыг нэгдсэн системээр хөгжүүлж байгааг Барилга, хот байгуулалтын яам дэмжиж байгааг хэлсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

"Гандантэгчэнлин хийд" орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгоно
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.