Өмнөд Солонгосчууд шинэ Ерөнхийлөгчөө сонголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Солонгосчууд шинэ Ерөнхийлөгчөө сонголоо

Зургийн эх сурвалж: Жапан таймс

/2022.3.10/ Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарлаа. Сонгуулиар Юүн Сук Ёол 48,6 хувийн саналаар ялалт байгуулжээ.

Харин түүний өрсөлдөгч Ли Жэе Мүн маш бага хувийн саналаар ялагдсан бөгөөд 47,8 хувийн санал авсан юм.

Шинэ Ерөнхийлөгч Юүн Сук Ёол Үндсэн хууль болон парламентаа хүндэтгэж, сөрөг хүчинтэйгээ хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Тэрээр "Бид хамтдаа гараа атгалцан нэг улсынхаа хөгжлийн төлөө тэмүүлэх болно" гэжээ.

Мөн "Би ард түмнийхээ амжиргаанд анхаарал хандуулж, тусламж хэрэгтэй хүмүүст халуун дулаан үйлчилгээ үзүүлэн, манай улс олон улсын хамтын нийгэмлэг, чөлөөт ертөнцийн бахархалтай, хариуцлагатай гишүүн байхын тулд хүчин чармайлт гаргах болно” гэж тэр хэллээ.

Эх сурвалж: Аль Жазира

УУХҮ-ийн сайд Г.Ёндон ОХУ, Беларусьт айлчилж байна
УУХҮ-ийн сайд Г.Ёндон ОХУ, Беларусьт айлчилж байна
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.