Ч.Өнөрбаяр: Хөгжлийн банк үнэн хэрэгтээ МАН-ын халаасны банк болчихсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Хөгжлийн банк үнэн хэрэгтээ МАН-ын халаасны банк болчихсон

/2022.03.10/ Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Төрийн нууц гэдэг асуудал замаа алдлаа. Нууц гэдэг ойлголтыг дарга нар үзэмжээрээ шийддэг болчихлоо. Олон нийт, ард иргэдээс нуухыг хүссэн болгоноо нуудаг боллоо. Энэ бол байж болохгүй зүйл. Уг нь бол Төрийн нууцын тамгыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулахаар зүйлд ашигладаг. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банкны асуудал яагаад Үндэсний аюулгүй байдлын асуудалд хамаарчхаад байгааг мэдэхгүй байна.

Ер нь ковид, цар тахлын үеийн маш олон төсөв нууц гээд дарагдаад үлдчихсэн. Төрийн нууц гэдэг чинь хуулиараа зохицуулагдчихсан байдаг болохоос хэн нэгэн даргын үзэмжээр тодорхойлогддог зүйл биш.

Нууцлах шаардлагагүй мэдээллийг олон нийтэд ил гарга. Асуудал хуулиндаа байгаа юм биш. Засгийн газраас жагсаалтаа гаргаад ил тод болгоод явах ёстой. МАН Хөгжлийн банкны асуудлыг 6,7 жил чимээгүй дарсан. Яагаад гэв гэнэт ухаан орсон юм шиг ингээд байгаа юм. 2017 онд хуулинд нь өөрчлөлт оруулж завхруулахын оронд ажлын хэсэг нь ажлаа хийгээд засаад явах боломжтой байсан. Өнөөдөр Хөгжлийн банк гэдэг бол мөн чанартаа МАН-ын халаасны банк болчихсон байгаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүллээ
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.