Оросууд хими, биологийн зэвсгийг Украинд ашиглаж магадгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросууд хими, биологийн зэвсгийг Украинд ашиглаж магадгүй

/2022.3.10/ Оросууд химийн эсвэл биологийн зэвсгийг Украины нутаг дэвсгэрт ашиглаж магадгүй байна гэж Цагаан ордон мэдээлснийг BBC дамжууллаа.

Барууныхан энэ "хардлагаа" нэлээд бодитой зүйл гэж үзэж байна.

Өмнө нь лхагва гарагт Их Британийн Батлан ​​хамгаалах яам твиттер хуудсандаа "Орос Украинд термобарик пуужин ашигласан" гэж мэдэгдсэн юм. Эдгээр пуужингууд нь хүрээлэн буй агаараас хүчилтөрөгчийг сорж, өндөр температурт тэсрэлт үүсгэдэг тул вакуум бөмбөг гэж нэрлэдэг.

Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ний өдөр Их Британи дахь ОХУ-ын Элчин сайд өөрийн твиттер хуудаснаа "Америкийн санхүүжилттэйгээр байгуулагдсан химийн зэвсгийн лабораторийг бид Украинаас оллоо" хэмээн мэдээлсэн юм.

Үүнийг нь Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки эрс үгүйсгэж "Энэ мэдээлэл бол оргүй хоосон зүйл" хэмээн жиргэв.

Оросыг 2018 онд Солсбери хотод Сергей Скрипалийн амь насанд халдахыг завдсан, 2020 онд Орост сөрөг хүчний зүтгэлтэн Алексей Навальныйгийн эсрэг химийн зэвсгийн нэг төрөл болох мэдрэлийн системийг гэмтээгч зэвсгийг хэрэглэсэн хэмээн буруутгадаг юм.

Тиймээс Оросууд барууныхны талаар худал мэдээлэл цацах зуураа өөрсдөө химийн зэвсэг ашиглаж болзошгүй хэмээн барууныхан эмээж байна.

Эх сурвалж: BBC

Худал мэдээлэл тараасан сэтгүүлчид 15 жилийн ял оноох хуулийг Оросууд баталлаа
Худал мэдээлэл тараасан сэтгүүлчид 15 жилийн ял оноох хуулийг Оросууд баталлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.