Украин: ОХУ-ыг “Үй олноор хөнөөсөн“ хэрэгт  буруутгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украин: ОХУ-ыг “Үй олноор хөнөөсөн“ хэрэгт  буруутгав

Olena Zelenska

/2022.03.10/: Украины Тэргүүн хатагтай Олена Зеленська Оросын түрэмгийллийн талаар сэтгэл хөдлөм мэдэгдэл хийж, тус улсын энгийн иргэдийг "үй олноор нь хөнөөсөн" үйлдлийг буруушаав.

Тэрээр амиа алдсан хүүхдүүдийн асуудалд анхаарлаа хандуулж, бөмбөгдөлтөд амиа алдсан гурван хүүхдийн нэрийг дурджээ. Украин энх тайвныг хүсч байгаа ч хил хязгаараа, мөн чанараа хамгаалах болно гэж тэр хэлэв.

44 настай хатагтай Зеленськая хаана байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд түүний нөхөр Ерөнхийлөгч Владимир Зеленський түүний гэр бүл Оросын цэргийн бай болж байна гэж мэдэгджээ.

Мягмар гарагийн орой Украины ерөнхийлөгчийн цахим хуудсанд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан англи хэлээр нийтэлсэн нээлттэй захидалдаа хатагтай Зеленськая ярилцлага өгөх олон хүсэлт хүлээн авсан бөгөөд түүний захидал хариулт болно гэжээ.

Тэрээр "Итгэхийн аргагүй халдлага. Манай улс амар амгалан, хот, тосгод амьдралаар дүүрэн байсан" гээд Оросууд үүнийг "Тусгай ажиллагаа" гэж харуулахыг оролдсон ч "Үнэндээ энэ бол Украины энгийн иргэдийг бөөнөөр нь хөнөөсөн хэрэг" гэж тэр дурджээ.

“Магадгүй энэ халдлагын хамгийн аймшигтай нь хүүхдүүдийн амь нас хүрч байгаа явдал юм. Тухайлбал: Өвөө нь түүнийг хамгаалах гэж оролдсон ч Охтыркагийн гудамжинд нас барсан найман настай Алис, эцэг эхийнхээ хамт буудлагад өртөж амиа алдсан Киевийн охин Полина, 14 настай Арсений хүү толгойдоо шархдсан ба гал түймрийн улмаас түргэн тусламжийн машин цагтаа хүрч чадаагүй тул түүнийг аварч чадаагүй” хэмээн бичжээ.

ОХУ "Энгийн иргэдийн эсрэг дайн хийхгүй" гэж хэлэхэд би хамгийн түрүүнд алагдсан хүүхдүүдийн нэрийг дурдмаар байсан гээд хатагтай Зеленськая хэлэхдээ, сүүлийн хэдэн долоо хоногт амар амгаланг хэзээ ч мэдэхгүй хэдэн арван хүүхэд төрж байна гэв.

Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин, ард түмэн, эх оронч үзлийг дутуу үнэлсэн гэж тэр нэмж хэлэв.

Тэрээр мөн "Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст дэмжлэг үзүүлсэнд талархаж, барууны орнуудыг "агаарын замаа хаа, тэгвэл бид газар дээрх дайныг өөрсдөө зохицуулах болно" гэж мэдэгджээ.

Тэргүүн хатагтай мэдэгдлийнхээ төгсгөлд хэвлэл мэдээллийнхэнд хандан "Үнэнийг харуулаарай" гэж гуйсан байна.

"Цөмийн дайн дэгдээнэ гэж сүрдүүлсэн Путиныг зогсоохгүй бол бидний хэнд нь ч дэлхий дээр аюулгүй газар үлдэхгүй. Бид эв нэгдлээрээ ялна."

Хатагтай Зеленськая бол өмнө нь дэлгэцийн зохиолч байсан бөгөөд нөхрөө хэд хэдэн гадаад аялалд дагалдан явсан гадаадад өндөр нэр хүндтэй нэгэн юм.

Тэрээр Украинд сургуулийн хоолыг сайжруулах кампанит ажил өрнүүлж, Украин хэлийг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхийг дэмжсэнээрээ алдартай.

Ноён Зеленський мөргөлдөөний эхэн үед өөрийгөө "нэгдүгээр бай", харин түүний гэр бүл Оросын түрэмгийлэгч хүчний "хоёрдугаар бай" гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: ВВС

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар шороон шуургатай
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар шороон шуургатай
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.