Алтантариа компанийн удирдлага Украины далбааг өлгөжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтантариа компанийн удирдлага Украины далбааг өлгөжээ

/2022.3.3/ Оросын цэргүүд Украинд хийж буй түрэмгийллийг дэлхийн олон улс оронд иргэд өөр өөрсдийнхөөрөө эсэргүүцэж байна.

Алтантариа компани мөн энэ түрэмгийллийг эсэргүүцэж, Украины тугийг компанийнхаа барилга дээр мандуулжээ.

СХД-ийн Цагдаагийн хэлтсээс энэ асуудлыг шалгаж, тугаа буулгахыг шаардаж тус компанийн байранд очсон талаар Алтантариа компанийн захирал П.Цэнгүүн сошиал хуудаснаа бичжээ. Тэрээр "Дайныг эсэргүүцсэнд СХД-н цагдаа ирж Украины тугаа буулга гэж шаардлага тавьж буй. Хувийн өмчид халдах гэж буй бол шүүхийн шийдвэрээ аваад ир гэлээ. Монголын төрийн байж буй царай ийм л байна" хэмээн жиргэсэн байна.

БНХАУ: Бид Оростой холбоотон биш, “хамтрагч“
БНХАУ: Бид Оростой холбоотон биш, “хамтрагч“
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.