/2022.03.03/: Оросуудын түрэмгийлэл өнгөрсөн пүрэв гаригт эхэлсэн бөгөөд түрэмгийллээс үүдэлтэйгээр долоохон хоногийн дотор ихээхэн хүн хөрш зэргэлдээ улс орнууд луу цагаачлаад байна.
BBC-ийн сурвалжлагч Льюис Гудолл хэлэхдээ: "2015 оны дүрвэгсдийн хямралд 1,3 сая хүн хамрагдсан. Энэ нь долоо хоногийн дотор Украинаас дүрвэсэн хүмүүсийн тооноос бага зэрэг л давсан байна" гэжээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди твиттер хуудсандаа мэдэгдэл хийхдээ тус улсад үлдсэн олон сая хүнд амь аврах хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд "буун дуугаа зогсоохыг" гуйжээ.
Тус агентлаг мөргөлдөөний улмаас 12 сая орчим хүн дотооддоо дүрвэж, тусламж хэрэгтэй болно гэж таамаглаж байна.
Эх сурвалж: BBC