Пентагон пуужингийн туршилтаа цуцалснаа зарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пентагон пуужингийн туршилтаа цуцалснаа зарлав

Pentagon postpones nuclear missile test - St Vincent Times

/2022.03.03/: Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ, АНУ цөмийн зэвсэгт хүчнийхээ бэлэн байдлын түвшинг нэмэгдүүлэх бодолгүй байгааг харуулахын тулд пуужингийн туршилтаа цуцаллаа хэмээн лхагва гарагт мэдэгдсэнийг Новости агентлаг иш татан мэдээлэв.

Кирбигийн хэлснээр цөмийн дайнд ялах боломжгүй бөгөөд "эхлэх ёсгүй" гээд мөн Минутеман баллистик пуужингийн туршилт хойшлогдсон нь тус улсын цөмийн зэвсэгт хүчинд нөлөөлөхгүй гэж тэрээр нэмж хэлэв.

“Бид хариуцлагатай цөмийн гүрэн гэдгээ харуулахын тулд ийм шийдвэр гаргасан. Энэ бол ухрах алхам биш... АНУ болон ОХУ хоёр буруу тооцооллын эрсдэлийг санаж, эдгээр эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах нь яг одоо ямар чухал болохыг бид ойлгож байна” гэж тэрээр хэлжээ.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Дэлхийн гуравдугаар дайн" эхлүүлэх нь Украины нөхцөл байдлаас үүдэн ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаас өөр хувилбар гэж нэрлэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, хориг арга хэмжээ нь “түүхэн дэх хамгийн том хориг арга хэмжээ” ажээ.

Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбассыг хамгаалах тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэнээ зарласан. Тэрээр энэ тухайгаа иргэддээ хандаж үг хэлэхдээ мэдэгдсэн ба Путин Орост заналхийлж болзошгүй гадны хүчинд хандан ОХУ-ын зүгээс хариу арга хэмжээг даруй авах болно гэжээ.

Эх сурвалж: Лента

НҮБ-ын хурал: Монгол Улс ТҮДГЭЛЗСЭН санал өглөө
НҮБ-ын хурал: Монгол Улс ТҮДГЭЛЗСЭН санал өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.