Өмнөд Солонгос Оросын 7 банкинд хориг тавихаар болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Солонгос Оросын 7 банкинд хориг тавихаар болжээ

South Korea bans exports of strategic items to Russia, joins SWIFT sanctions

/2022.03.02/: Өмнөд Солонгос ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнийхээ хүрээнд Оросын долоон томоохон банк болон тэдгээрийн салбар банктай санхүүгийн гүйлгээ хийхийг хориглоно.

Тус улсын Сангийн яам мягмар гарагт АНУ-ын Сангийн яамтай зөвлөлдсөний дараа хориг арга хэмжээний талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргажээ.

Оросын долоон банк бол Сбербанк, ВЭБ, ПСБ, ВТБ, Откритие, Совком, Новиком юм.

Энэхүү хориг нь АНУ-ын хориг арга хэмжээний хөнгөлөлтийн хугацааг дагаж мөрдөх бөгөөд хөдөө аж ахуй, Ковид-19 эм, эрчим хүчний дэмжлэгт онцгой гүйлгээ хийхийг зөвшөөрнө.

Орон нутгийн олон нийтийн болон санхүүгийн байгууллагууд лхагва гарагаас хойш гаргасан Оросын засгийн газрын бондуудад хөрөнгө оруулалтаа зогсоохыг тус яам "хатуу зөвлөж байна".

Өмнөд Солонгос мөн Европын холбоо нарийвчилсан төлөвлөгөөгөө тодорхойлмогц Оросын банкуудыг SWIFT дэлхийн төлбөрийн системээс "нэн даруй" хаах болно гэж тус яам нэмж хэлэв.

Эх сурвалж: CNN

Д.Сумъяабазар: Улаанбаатар хот хуучин машины “оршуулгын газар“ биш
Д.Сумъяабазар: Улаанбаатар хот хуучин машины “оршуулгын газар“ биш
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.