Д.Сумъяабазар: Улаанбаатар хот хуучин машины “оршуулгын газар“ биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Улаанбаатар хот хуучин машины “оршуулгын газар“ биш

/2022.03.02/ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хотын түгжрэлийн талаар мэдээлэл өглөө.

- Буруу рультэй машиныг хориглох нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Нийслэлийн зүгээс буруу рультэй машины импортыг зогсоох санал оруулна. 1.6 сая хүн гэдэг нь манай хотын эдийн засаг гэж ойлгох хэрэгтэй.

Дэлхийн хотууд тухайн улсынхаа ДНБ-ий 70-80 хувийг бүрдүүлдэг. Манай улсын эдийн засгийн 70 орчим хувийг нийслэл бүрдүүлж байгаа. Уул уурхайгаас олж байгаа орлогоо хотынхоо бүтээн байгуулалт, хөдөлмөрийн талбарт хөрөнгө оруулах санаатай байна.

Улаанбаатарын эдийн засаг нь улсын эдийн засаг гэж томьёолж болно.

Түгжрэлийг ЦОГЦ ТӨЛӨВЛӨЛТӨӨР бууруулна. Буруу рультэй машиныг хорьлоо гээд түгжрэл буурна гэсэн зүйл байхгүй. Улаанбаатар хотын төлөвлөлтийн асуудал байна. Иргэндээ ээлгүй хот гэж өчнөөн жил хэлүүлж байна. Энэ эрчээрээ Улаанбаатар хотод 30 жилийн хугацаанд тулгамдсан асуудлыг 10 жилийн дотор шийдэж магадгүй. Нэлээд л хүч гаргаж байж шийднэ.

Явган зам нь стандарт хангахгүй байна гэдэг. Угаас манай хот стандартгүй явж ирсэн. Улаанбаатар хотод нэн түрүүнд 9.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Дээрээс нь манай хотын инженерийн байгууламжийн 86 хувь нь хуучирсан, 30-аас дээш жилийн насжилттай. Бодит үнэн ийм л байна.

Гуравдугаар сарын 30-нд Улаанбаатар хотын хөнгөн галт тэргийн урьдчилсан ТЭЗҮ гарна.

Би бүрэн эрхийнхээ хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж ажиллаж байна.

Зеленськийг устгахаар Украин руу илгээсэн Кадыровчуудын бүлгийг устгажээ
Зеленськийг устгахаар Украин руу илгээсэн Кадыровчуудын бүлгийг устгажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.