/2022.02.28/: Сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд яам болон харьяа байгууллагууд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.
Мөн Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах, 5000 айлын "Солонго1, 2" орон сууцны хорооллын зураг төсөл, дэд бүтэц, санхүүжилтийн асуудлаар БНСУ-ын Газар, дэд бүтцийн сайд болон холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзан, хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлууд, хэлэлцээрийн үр дүнгийн талаар мэдээлэл тавилаа.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Шинэ дагуул хот байгуулахтай холбоотойгоор Солонгосын талаас зураг төсөл, дэд бүтэц, санхүүжилтийн асуудал хариуцсан банкны төлөөлөл зэрэг холбогдох байгууллагуудын удирдлагуудыг Монголд урьж, газар дээр нь хамтран ажиллах, туршлага солилцож зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, ажлын явцаа түргэтгэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгч үүрэгжүүлэв. Мөн 2022 онд улсын төсвөөр хийгдэх ажлуудын тендэрийг яаралтай зарлаж, шуурхайлах үүрэг даалгаварыг өглөө.
Эх сурвалж: БХБЯ