/2022.02.28/: Украиныг цэрэггүйжүүлэх, харгислалыг зогсоох цэргийн ажиллагааны үр дүнд Оросын талд амиа алдаж, шархадсан хүмүүс байгаа гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдэгдэв.
"Оросын цэргийн албан хаагчид цэргийн тусгай байлдааны ажиллагааны даалгаврыг гүйцэтгэхдээ эр зориг, баатарлаг байдлыг харуулж байна. Харамсалтай нь манай цэргүүд эндэж, шархадсан. Гэвч бидний хохирол үндсэрхэг үзлээсээ болж алагдсан Украйны хүмүүсээс хэд дахин бага байна."
ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков хэвлэлийн бага хурлын үеэр зэвсэгээ хураалгасан Украины бүх цэргийн албан хаагчдад Оросын тал нэр төртэй хандах болно гэдгийг онцолжээ.
"Тэд Украины ард түмэнд тангараг өргөсөн гэдгийг бид ойлгож байна. Зэвсгээ буулгаж, эсэргүүцлээ зогсоосон бүх хүмүүсийг ар гэрийнхэнтэй нь буцааж уулзуулах болно" гэж Конашенков нэмж хэлэв.
БХЯ-ны мэдээлснээр Оросын арми Украины 1067 цэргийн дэд бүтцийн байгууламж, түүний дотор 27 командын цэг, холбооны төв, 38 С-300, Бук М-1, Оса зенитийн пуужингийн систем, түүнчлэн 56 пуужинд цохилт өгсөн байна.
Хоёрдугаар сарын 21-нд Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх хүсэлтийн хариуд В.Путин холбогдох зарлигт гарын үсэг зурж, хоёрдугаар сарын 24-нд Украиныг цэрэггүйжүүлэх, Донбасын нутаг дэвсгэрээс цэрэгжсэн Украины хүчнээс ангижруулах тусгай цэргийн ажиллагаа эхэлснийг зарласан.
Найман жилийн турш хоморголон устгалд өртсөн Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын оршин суугчдыг хамгаалах зорилго хэмээн төрийн тэргүүн нэрлэж, Орос улс хөрш орныг эзлэхгүй гэж тэрээр онцолжээ.
Ерөнхийлөгч Украины цэргийнхэнд хандан гэмт хэргийн шинжтэй тушаалыг дагалгүй, зэвсгээ хураалгаж, гэртээ харихыг уриалсан байна. Путины хэлснээр, цус урсгасан бүх хариуцлагыг Киевийн дэглэмийн ухамсар хүлээх болно гэв.
Тэд Украины нутаг дэвсгэр дээрх энгийн объектуудад цохилт өгөхгүй - зөвхөн цэргийн дэд бүтэц байх болно, энгийн ард түмэн аюулд өртөхгүй гэнэ.
Эх сурвалж: Риа