ЭМЧ: Хол ба ойрын харалган
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Хол ба ойрын харалган

Curing Bad Eyesight – The Loh Down On Science

Холын хараа муудах нь хамгийн элбэг байдаг харааны эмгэг юм. Орчин цагт гар утас, компьютер, зурагт, техникийн хөгжил, удамшил болон хүн амын нягтаршилын нөлөөллөөс хараа муудах нь элбэг болсон. Мөн нүдний дагуу тэнхлэгийн урт хэвийн хэмжээнээс урт байснаас үүдэн нэгдсэн гэрлийн фокус харааны мэдрэлийн хэсэгт хүрч чадахгүй наана туссанаас шалтгаалан муудаж болно.

Шинж тэмдэг

Холын зүйл бүрэлзэх, гэрэл гялбах, юм хархаар сарних, тодорч, бүдгэрэх, нүдээ амраамаар санагдах.

Хэзээ эмчид хандах вэ? Холын зүйлийг харах чадвар алдагдах, юм сарниж харагдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.

Шалтгаан

  • Эд зүйлсийн тусгал торлогт хүрэхгүй байх хоёр шалтгаан байдаг. Нэг бол хүний нүдний алим буруу хэлбэртэй, эсвэл нүдний оптик систем гэрлийг хэтэрхий хүчтэй хугалдаг. Заримдаа энэ хоёр шалтгаан хавсардаг.
  • Нүдэнд хэт ачаалал өгөх. /Явж байгаа машинд, эсвэл харанхуйд унших, телезизор, компьютерийн өмнө удаан суух.
  • Удамшил.
  • Төрөх үеийн болон тархины гэмтлүүд.
  • Нүдний булчин хэт сулрах, эсвэл хэт чангарах.

Оношлогоо

  • Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
  • Хараа шалгах хүснэгт
  • Нүдний дуран

Эмчилгээ

  • Нүдний шил
  • Контакт линз
  • Лазер мэс засал

Урьдчилан сэргийлэлт

Харааны өөрчлөлтийг цаг тухайд нь илрүүлэх маш чухал. Иймд хүүхдийг бүр багаас нь жил болгон нүдний эмчид үзүүлж, холын харалган илэрсэн үед цаг алдалгүй эмчлүүлж байх шаардлагатай. Түүнчлэн харааны эрүүл ахуйг сайтар сахиж, ажил амралтыг зохицуулж, нүдний булчингийн дасгал хийж сурах хэрэгтэй.

Ойрын харалган

Хэрэв хүн нэмэх шил зүүдэг, юм уншихдаа нүднээсээ номоо холдуулж уншдаг бол ойрын хараа муутай байна гэсэн үг. Ойрын харалганы үед ойр байгаа эд зүйлсийг харах чадвар эрс буурна. (20-30 см зайд) Ихэвчлэн ойрын харалган нь жаахан хүүхэд, 40 наснаас дээш насны хүмүүст ажиглагддаг. Шинж тэмдэг Ойр юмыг маш муу харах, Алс, холын юмыг муу харах (хүчтэй ойрын харалган үед), Унших үед нүд ядрах нь ихсэх, Ажиллах үед нүдний хэт ачаалал үүсэх (толгой өвдөх, нүд хорсох).

Хэзээ эмчид хандах вэ? Ном унших, утас харах үед сарниж бүдгэрэх, нүд ядарсан юм шиг мэдрэмж төрөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.

Шалтгаан

  • Удамшил
  • Насжилт
  • Амьдралын буруу хэвшил

Оношлогоо

  • Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
  • Хараа шалгах хүснэгт
  • Нүдний дуран

Эмчилгээ

  • Нүдний шил зүүх
  • Контакт линз зүүх
  • Мэс заслын эмчилгээ

Урьдчилан сэргийлэлт

Ойрын харалганаас урьдчилан сэргийлэлт нь түүнийг эрт илрэнгүүт нь цаг тухайд нь зөв эмчлэхэд оршино. Нүдний эмч нарын үзэж байгаагаар харааны гажиг нь дэлхийн бүх хүмүүст байдаг ба тэдний ихэнх хэсэгт (85%) нь харааны чадварт нөлөөлөхгүйгээр үл мэдэг мэдэгдэж байдаг.

Берлинд болсон дайны эсрэг жагсаалд 100,000 орчим хүн оролцжээ
Берлинд болсон дайны эсрэг жагсаалд 100,000 орчим хүн оролцжээ
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.