Жо Байден: Оросын эдийн засагт хүнд цохилт үзүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жо Байден: Оросын эдийн засагт хүнд цохилт үзүүлнэ

/2022.2.25/ Путины цэргүүд Украиныг түрэмгийлж буй энэ үед Их долоогийн уулзалт өнөө өглөө шуурхай хуралдлаа.

Хуралдааны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дараах мэдэгдлийг хийсэн юм. Жо Байден:

-Өнөөдөр бид ОХУ-д тавих хоригийг чангатгаж, тус улс руу экспортолдог бараа бүтээгдэхүүн дээр нэмэлт хязгаарлалтыг тавьлаа. Ингэснээр ОХУ-ын эдийн засагт хүнд цохилт болох болно. Энэ хоригийг тавихдаа ОХУ-д урт хугацаандаа нөлөөлөх зорилтыг тавьсан.

Нэг зүйлийг маш тодорхой хэлье. Энэ алхмыг АНУ дангаараа хийгээгүй. Хэдэн сарын турш дэлхийн эдийн засгийн хагасыг бүрдүүлж буй улс орнууд энэхүү төлөөллийг бий болгосон. Тухайлбал, Герман, Франц, Итали зэрэг Европын холбооны 27 улс, Их Британи, Канад, Япон, Австрали, Шинэ Зеланд улсууд багтана.

Өнөө өглөө би Их долоогийн удирдагчидтай уулзаж, дараах зүйл дээр бүрэн санал нийллээ. ОХУ-ын доллар, евро, паунд, иен ашиглах бизнесийн үйл ажиллагаанд хориг тавина. ОХУ-ын санхүүгийн үйл ажиллагааг гацааж, цэрэг зэвсгээ дэлгэрүүлэхэд нь саад тотгор үзүүлнэ. Технологийн орчинд тэдний эдийн засгийн өрсөлдөх чадварыг сулруулна.

Бидний үйл ажиллагаа Оросын эдийн засаг, рублийн ханшид нь хэдийнээ нөлөө үзүүлж эхэлсэн. Рублийн ханш нь өнөө өглөө түүхэндээ байгаагүйгээр унасан. Оросын хөрөнгийн зах зээл өнөөдөр уналтанд орсон хэмээн мэдэгдлээ.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг танилцуулахаар баруун аймгуудад ажиллаж байна
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг танилцуулахаар баруун аймгуудад ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.