Гэр шатаж 44, 43 настай 2 хүн нас баржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр шатаж 44, 43 настай 2 хүн нас баржээ

/2022.02.25/: Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 45 дугаар гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр оройны 23 цагт Нийслэлийн Онцгой байдлыг газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Х-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Х /44 настай, эрэгтэй/, Ж /43 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсныг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

УКРАИН: 18-60 насны бүх эрчүүдийг эх орноосоо гарахыг хориглолоо
УКРАИН: 18-60 насны бүх эрчүүдийг эх орноосоо гарахыг хориглолоо
 
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.