/2022.2.24/ Хятад улсын байр суурь ямар байгаа талаар хятадын томоохон мэдээллийн хэрэгсэл болох South China Morning post сайтад мэдээлжээ.
Энд дурьдсанаар, Хятад улс Украинд үүссэн хурцадмал байдлыг зогсоох арга хэмжээ авахыг уриалж, асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг уриалж байна гэжээ.
НҮБ дахь Хятадын төлөөлөгч Жан Жүн Путины шийдвэрийг дэмжсэн эсвэл буруушаасан ямар ч мэдээлэл, үг хэлсэнгүй. Харин тэрээр:
"Украины нөхцөл байдалд Хятад улс тун санаа зовинож байна. Холбогдох талууд тайван байж, хурцадмал байдлыг улам хурцатгахгүй байхад анхаарах ёстой. Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэх бүрэн боломж байгаа хэмээн бид үзэж байна" гэж тэрээр хэлжээ.
Эх сурвалж: SCMP