Хэн Оросын талд байгаа вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэн Оросын талд байгаа вэ?

Фото эх сурвалж: SCMP /НҮБ-ын танхимд Орос, Хятадын сайд нар лхагва гарагт шуурхай хуралдааны үеэр уулзаж байна/

/2022.2.24/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр Украинд цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа зарласнаар, дайн эхлээд байна.

Тэгвэл энэ үед дэлхийн улс орнууд Оросын талд байна уу, Украины талд байна уу. Энэ талаар Энэтхэгийн dnaindia.com сайт мэдээлснийг орчуулан хүргэе.

Куба

ОХУ-ын ойрын холбоотнуудын нэг бол Куба улс. Тус улс НАТО-г ОХУ-ын хил рүү аажмаар ойртуулах хүсэлтэй байна гэж АНУ-ыг эрс шүүмжилсэн. Кубын зүгээс Украин Оросын асуудлыг тайван замаар, дипломат аргаар шийдвэрлэхийг уриалсан юм.

БНХАУ

Орос Хятадаас хамгийн хүчтэй дэмжлэг авна. НАТО Украинд дур зоргоороо авирлаж байгааг Хятад улс аль хэдийнээ шүүмжилсэн. Барууны орнууд Хятадын эсрэг байр сууриа илэрхийлснээс хойш Орос БНХАУ-ыг дэмжсээр ирсэн. Чухамдаа Орос, Хятад хоёр улс худалдаа, цэрэг арми, сансар огторгуй зэрэг олон талт хамтын ажиллагаатай билээ.

Жич: Харин хятадын томоохон мэдээллийн хэрэгсэл болох South China Morning Post сайтад Хятад улс өрнөөд буй хурцадмал байдлыг зогсоох, дипломат аргаар шийдвэрлэхийг уриалж буй талаар мэдээлсэн байна.

ХАБГБ-ын зургаан улс

ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Армен, Казахстан, Киргизстан, Тажикистан, Беларусь улсууд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) зургаан улсын хооронд хийсэн гэрээний дагуу Оросыг дэмжинэ. Тиймээс Орос руу дайрсан бүхий л улс орнууд дээрх улсууд руу давхар дайралт хийсэн гэж үзэх юм.

Афганистан

Өнгөрсөн жил АНУ Афганистанаас цэргээ гэнэт гаргаж, Талибанчууд тус улсыг булаан авсан билээ. Үүний улмаас Баруун Азийн орнуудын аюулгүй байдлын асуудал хурцдаж, Орос руу зүй ёсоор шилжих болсон.

Мөргөлдөөн үүссэн тохиолдолд Оросын эсрэг босох аливаа үйл ажиллагаа, уриалгыг тус улс ч мөн үл тоомсорлох төлөвтэй байна.

Иран

Ойрхи Дорнодод Оросыг дэмжих нэг улс бол Иран юм. Цөмийн хэлэлцээр задарсны дараа Орос Ираныг өөрийн эрхшээлд оруулсаар ирсэн. Нэг талаас АНУ болон түүний холбоотнуудын хооронд, нөгөө талаас Ираны хооронд хурцадмал байдал жил ирэх тусам нэмэгдсэн ч Орос Сирийн дайнд Ирантай зэвсэг нийлүүлж, хамтран ажиллаж байна.

БНАСУ

Бүрэн хэмжээний дайн болвол Хойд Солонгос Оросыг дэмжих болно. Саяхан хойгт пуужин харвасны дараа Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах АНУ-ын саналыг НҮБ-аас Хятад, Орос хоёр хаасан юм.

Эх сурвалж: DNA

Улсын хэмжээнд Аи-92 шатахууны 34 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд Аи-92 шатахууны 34 хоногийн нөөцтэй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.