Украинчууд эх орноо орхиж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украинчууд эх орноо орхиж эхэллээ

/2022.02.24/ Украины нийслэл Киев хотоос олон тооны иргэд гарч хот бүхэлдээ хоосорч байгаа талаар гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Мөн олон мянган хүн тус улсаас гарч буй талаараа твитер хуудаснаа жиргэсээр байна. Ал Жазирагаас мэдээлснээр дор хаяж 5 сая хүн эх орноосоо дүрвэж магадгүй байна гэжээ.

"Файнэншл таймс" сонины сурвалжлагч Полина Иванова, "Миний эргэн тойронд чемодан чирсэн, ус худалдаж авч байгаа хүмүүсээр дүүрэн байна. Мөн хүн бүр утсан дээр ирсэн шинэ мэдээллүүдээ байнга шалгаж байна.

ОХУ-ын цэргүүд Украин руу дайран орж ирсний дараа хот бүх оршин суугчид хотыг орхиж байна.

Буудлагын чимээ тасарсан ч цэргийн тийрэлтэт онгоцууд дээгүүр нисэж байгаа нь сонсогдож байна"

Чөлөөт сэтгүүлч Сара Цинкурова, "Яг одоо Харьковын галт тэрэгний буудал дээр байна. Олон зуун хүмүүс тасалбар худалдаж авахаар оочерлож, зүүн зүг рүү зугтаж байна"

Өмнөх мэдээ унших

Монгол-Японы 50 жилийн ойд зориулан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ
Монгол-Японы 50 жилийн ойд зориулан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.