АТГ: Хүлээн авсан гомдол, мэдээллийн 82 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Хүлээн авсан гомдол, мэдээллийн 82 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байна

/2022.02.25/ Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь энэ оны хоёрдугаар сарын 14-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 82 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 197 дуудлага хүлээн авсан байна.

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-ний 2022 оны судалгааны ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Эх сурвалж: АТГ

Зеленский: Дэлхий бидэнтэй хамт байна
Зеленский: Дэлхий бидэнтэй хамт байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.