ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын суурин зохицуулагчыг хүлээн авч уулзав
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын суурин зохицуулагчыг хүлээн авч уулзав

/2022.02.23/ Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишраг хоёрдугаар сарын 23-нд хүлээн авч уулзаж, Монгол-НҮБ-ын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Талууд уулзалтын үеэр Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг боловсруулах ажлын явц, НҮБ-ын системийн байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын уялдаа болон Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй олон улсын арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин олон талт хамтын ажиллагааны хүрээнд дэвшүүлсэн зорилтуудыг хангахад НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ баримт бичиг чухал дэмжлэг болж ирснийг онцлон тэмдэглээд, олон улсын болон үндэсний хэмжээний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Олон талт хамтын ажиллагааны салбар дундын уялдааг хангахад Гадаад харилцааны яам тэргүүлэх үүрэгтэй оролцон, дэмжлэг үзүүлж байгаад НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра талархал илэрхийлээд, ирэх 5 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Талууд НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны ирэх 5 жилийн төлөвлөгөө буюу 2023-2027 оны “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн төслийг ирэх 4 дүгээр сард эцэслэн боловсруулж, Засгийн газарт танилцуулахаар тогтов.

Эх сурвалж: ГХЯ

“Монголын эдийн засгийн чуулган 2022” энэ оны дөрөвдүгээр сард болно
“Монголын эдийн засгийн чуулган 2022” энэ оны дөрөвдүгээр сард болно
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.