“Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр замын ажлыг ирэх аравдугаар сард дуусгах үүрэг өглөө“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр замын ажлыг ирэх аравдугаар сард дуусгах үүрэг өглөө“

/2022.02.23/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-Өнөөдрийн хуралдаанаар Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр замын төслийн явцын талаар мэдээлэл сонсож, Ерөнхий сайд зарим үүрэг чиглэлийг өглөө.

Шинэ сэргэлтийн бодлогын төсөл арга хэмжээний 3 дахь жагсаалтад Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр замын төсөл арга хэмжээний талаар бичсэн байгаа. Энэхүү чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд, Эрээн, Жининь, Хөх хот, Бугат чиглэлийн 1,722 км маршрутыг Сайншанд, Зүүнбаян, Ханги8 Bандал, Бугат болж 1,404 км болж өөрчлөгдөнө.

Өөрөөр хэлбэл төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 км-аар богиносож, тээвэрлэлтийн өртөг буурна. Хамгийн гол нь төмөр замын экспортын шинэ суваг нээгдэж буйгаараа ач холбогдолтой. Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Ерөнхий сайд энэ төслийг энэ оны гуравдугаар сард эхлүүлж аравдугаар сард дуусгах үүрэг чиглэлийг холбогдох сайд албаны хүмүүст үүрэг болголоо.

Ч.Болортуяа: Ковидын дараах сөрөг нөлөөг бууруулахад нэмэлт тун өндөр ач холбогдолтой байна
Ч.Болортуяа: Ковидын дараах сөрөг нөлөөг бууруулахад нэмэлт тун өндөр ач холбогдолтой байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.