Ч.Болортуяа: Ковидын дараах сөрөг нөлөөг бууруулахад нэмэлт тун өндөр ач холбогдолтой байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Болортуяа: Ковидын дараах сөрөг нөлөөг бууруулахад нэмэлт тун өндөр ач холбогдолтой байна

/2022.02.23/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

Өнөөдрийн байдлаар 12 ба түүнээс дээш насны иргэдийн 92 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Мөн 18 дээш насныхны 53 хувь нь вакцины гуравдугаар тунд хамрагдсан тоон мэдээлэл байгаа. Харин дөрөвдүгээр тунд 90 гаруй мянган хүн хамрагдсан. Хэдийгээр манай улс дархлаажуулалтын хувиар өндөр байгаа ч ЭМЯ, олон улсын эрдэмтэн судлаачид нэмэлт дархлаажуулалтын ажлыг идэвхтэй үргэлжлүүлэх шаардлагатай байгааг хэлж байна.

Ковидын халдвар туссаны дараа илэрч буй эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг бууруулахад вакцины нэмэлт тун өндөр ач холбогдолтой байна. Тиймээс иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэлээ.

Х.Нямбаатар: Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой ял шийтгэлийг чангатгана
Х.Нямбаатар: Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой ял шийтгэлийг чангатгана
 
Ерөнхийлөгч Бага тэнгэрт 1.4 тэрбумаар хаус авсан гэсэн ч зах зээл дээр 7.5 тэрбумын үнэтэй байна
Ерөнхийлөгч Бага тэнгэрт 1.4 тэрбумаар хаус авсан гэсэн ч зах зээл дээр 7.5 тэрбумын үнэтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.