ХЭҮК: 2020-2021 онд цар тахалтай холбоотой 362 гомдол хүлээн авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: 2020-2021 онд цар тахалтай холбоотой 362 гомдол хүлээн авчээ

273573211_1055574648338348_5677182516811975843_n.jpg

/2022.02.23/: Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр цар тахлын үе дэх хүний эрхийн зөрчил, ковидын хуулийн хэрэгжилт болон цаашид хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, хамтын ажиллагаагаа хэрхэн үр дүнтэй болгох асуудлаар ярилцаж санал солилцлоо. Комисс 2020-2021 онуудад Коронавирусын халдварт /COVID-19/ цар тахалтай холбоотой 362 гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд цар тахалтай холбоотой нийт 53 хяналт шалгалтыг зохион байгуулсан.

274326709_323111899833739_4037796525650203156_n.jpg

Мөн Комисс дээрх хугацаанд цар тахалтай холбоотой гишүүний шаардлага 13, зөвлөмж 15, Комиссын санал 9, Комиссын зөвлөмж 10-ыг Улсын Онцгой Комисс болон холбогдох байгууллагад хүргүүлэн ажилласан.

Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал намжиж, шар түвшинд шилжсэн ч хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хамтын ажиллагаагаа илүү уялдаа холбоотой болгох үүднээс Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Онцгой Комисстой сар бүр тогтмол уулзаж, Комиссын санал, зөвлөмжийг тухай бүрт нь авч ажиллаж байхаар тогтлоо.

Эх сурвалж: ХЭҮК

Б.Баттөмөр: Хөгжлийн банкны асуудлаас хойш 21 аж ахуй нэгж 41,9 тэрбумын зээлийг эргүүлэн төлсөн
Б.Баттөмөр: Хөгжлийн банкны асуудлаас хойш 21 аж ахуй нэгж 41,9 тэрбумын зээлийг эргүүлэн төлсөн
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.