/2022.02.23/ Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын баг хэвлэлийн хурал хийлээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр:
-Ажлын хэсэг Хөгжлийн банктай холбоотой асуудалтай холбогдуулан 8 хонож ажиллалаа. Урьдчилсан дүгнэлтүүдийг гаргасан. Цаашид хийх ажил маш их байна.
Шалтгалтын явцад 800 гаруй хуудас материал цугларсан. Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эх үүсвэрийн 68,9 хувь нь буюу 1 их наяд 874 тэрбум төгрөг нь Засгийн газрын баталгаагүй олгогдсон зээл байна. Үүнээс 31,1 хувь буюу 845 төгрөгийн зээл Засгийн газрын баталгаатай байсан.
- Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын хөгжлийн банкны 63 тэрбум төгрөг,
- 2023 оны аравдугаар сарын 23-нд 1,6 их наяд буюу 500 сая долларын бонд,
- 2023 оны арванхоёрдугаар сард Япон улсын хөгжлийн банкны Самурай бондыг эргүүлж төлнө.
Энэ эргэн төлөлтийг хийхэд урьд нь олгосон зээл хүрэлцэхгүй. МУ-ын Засгийн газрын нуруун дээр маш их хэмжээний ачаалал ирэх төлөвтэй байна.
Хөгжлийн банкны эрсдэлийн санд 585 тэрбум төгрөг байсныг Монголбанкны гаргасан тоцооллоор 1,3 их наяд төгрөг болгож эрсдэлийн санг нь нэмэгдүүлсэн. 777 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.
2012-2021 оныг хүртэлх хугацаанд Хөгжлийн банк 7,4 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүнээс 3,2 их наяд төгрөгийн зээл чанаргүй байна.
Хөгжлийн банкны асуудал олон нийтэд ил болсноос хойш өнөөдрийг хүртэл 21 аж ахуй нэгж 41,9 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлөөд байна.
Зээлээ зориулалтын бусаар ашигласан 21 ААН байна. Үүнд, "Капитал банк", "Газ импорт", "Комплант", "Мон драй" зэрэг компаниуд багтаж байна.
Шалгалтын ажил гуравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд хийх зүйл маш их байна. Бид эхний дүгнэлтээ гаргасан. Хөгжлийн банк банканд тавьдаг 6 шалгуураас 3-ыг нь хангаж, 3-ыг нь хангахгүй байна гэлээ.