Оросууд аа, Монголын газар нутгийг буцаагаад өгөх юм уу?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросууд аа, Монголын газар нутгийг буцаагаад өгөх юм уу?

/2022.2.23/ Твиттерт олон дагагчтай жиргээчид аливаа асуудлаар жиргэж, сэдэв гаргах нь ихээхэн ач холбогдолтой байдаг.

Энэ удаад Орос-Украйнтай холбоотой үүсээд буй нөхцөл байдалд уялдуулан, 694 мянга гаруй дагагчтай жиргээч Эрик Фейл-Дин дараах жиргээг постолжээ. Тэрээр:

"Монголын газар нутгийг оросууд буцаагаад өгөх юм уу? Яагаад гэвэл, нэгэн цагт Москва, Орос улс бүхэлдээ Монголын эзэнт гүрний газар нутаг байсан юм. Буцааж өгмөөргүй байна уу? Тэгвэл "Украйн манайх байсан" гэдэг дэмий яриагаа болиод, амаа хамхиад суу" гэсэн юм.

Эрик Фейл-Дин одоогоор АНУ, Вашингтон хот дахь Америкийн эрдэмтдийн холбоонд ахлахын ажил хашдаг нэгэн. Тэрээр нийгмийн эрүүл мэндийн эрдэмтэн.

Мөн үүнтэй адил утга бүхий жиргээг Эстонийн ерөнхийлөгчийн албыг 2006-2016 онд хашиж байсан Тоомас Хэндрик жиргэсэн байна. Тэрээр 130 мянга гаруй дагагчтай.

“Хойд урсгал 2”-ыг зогсоосноор эрчим хүчний хангамжийн аюулгүй байдалд заналхийлэхгүй
“Хойд урсгал 2”-ыг зогсоосноор эрчим хүчний хангамжийн аюулгүй байдалд заналхийлэхгүй
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.