В.Зеленский: Бид Оросоос АЙХГҮЙ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Зеленский: Бид Оросоос АЙХГҮЙ байна

/2022.02.22/ Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Орос Украины зүүн хэсэгт салан тусгаарласан хоёр бүс нутгийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараагаар элэг нэгтнүүд нь “айхгүй байна” гэж мэдэгдээд, хэдэн цагийн дараа “энх тайван байдлыг сахин хамгаалах” үүднээс тэнд цэргээ оруулна гэжээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хурал болж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдлийг “Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үндэслэлгүйгээр зөрчсөн үйлдэл” гэж үзлээ.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ зүүн Украин дахь хоёр салан тусгаарласан бүс нутгийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараа хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэрээ “Бид өөрсдийн газар нутаг дээрээ байна. Бид хэнээс ч, юунаас ч айхгүй, бид хэнд ч өргүй. Мөн бид юу ч өгөхгүй. Би үүнд итгэлтэй байна. Учир нь өнөөдөр 2014 оны 2 сар биш 2022 оны 2 дугаар сар. Манай улс, арми маань өөрчлөгдсөн. Цорын ганц зорилго бол энх тайван” гэж хэлжээ.

Орос хэдэн долоо хоногийн турш Украины хилийн орчимд хүчээ цуглуулж байгаа нь АНУ болон барууны бусад засгийн газруудыг тус улс руу довтлохоор төлөвлөж байна гэсэн болгоомжлолыг төрүүлэв. Москва тэгэх төлөвлөгөөгүй гэдгээ нотолж байгаа юм.

Ukrainian President Zelenskyy condemned "a policy of appeasement" towards Russia

Эх сурвалж: Al Jazeera

Экспортыг дэмжих төсөлд хамрагдах аж ахуйн нэгжид тавигдах шаардлага
Экспортыг дэмжих төсөлд хамрагдах аж ахуйн нэгжид тавигдах шаардлага
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.