Экспортыг дэмжих төсөлд хамрагдах аж ахуйн нэгжид тавигдах шаардлага
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Экспортыг дэмжих төсөлд хамрагдах аж ахуйн нэгжид тавигдах шаардлага

/2022.02.22/:

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

1. 12 ба түүнээс дээш сар үйл ажиллагаа явуулсан байх;
2. Жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш байх;
3. ХХААХҮЯ-ны тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
4. Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг, дийлэнх хувийг хувийн хэвшил эзэмшдэг хуулийн этгээд байх;
5. Улс төрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчгүй байх;

КЛАСТЕРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Кластерын толгой болон гишүүн аж ахуйн
2. Кластерын хувьд гишүүн байгууллагуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан байх;
3. Кластерын толгой болон гишүүн байгууллагын гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нар гэр бүлийн холбоо хамааралгүй байх.

САНХҮҮЖИЛТИЙН НӨХЦӨЛ
Санхүүжилтийн хэмжээ: Аж ахуйн нэгж 20-300 сая хүртэлх төгрөг (зөвшөөрөгдсөн зардлын 50 хувь хүртэл)
Кластер бүхий аж ахуйн нэгжүүд 50-500 сая хүртэлх төгрөг (зөвшөөрөгдсөн зардлын 50 хувь хүртэл)
Санхүүжилтийн хүү: Хүү байхгүй буюу буцалтгүй тусламж
Санхүүжилтийн хугацаа: Гэрээ байгуулсны дараа 9 сарын дотор төслөө хэрэгжүүлэх
Санхүүжилтийн шимтгэл: Шимтгэл байхгүй буюу нэмэлт зардалгүй
Санхүүжилт хийх төрөл: Нөхөн төлбөр хэлбэрээр

САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЗАРДЛЫН ЖАГСААЛТ
Экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд зориулан худалдан авч буй техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт (хуучин тоног төхөөрөмж биш байх):

  • Тоног төхөөрөмжийн сонголт хийхэд шаардагдах нарийвчилсан судалгаа;
  • Тоног төхөөрөмжийн худалдан авалт, тээвэр болон даатгал;
  • Тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт.

Экспортын зах зээлд зориулсан маркетинг, түгээлт, цахим болон гадаад худалдааны чадавхыг нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээ:

  • Гадаад худалдааны ур чадвар дээшлүүлэх сургалт;
  • Бизнесийн менежментийн сургалт;
  • Экспорт хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалт болон зөвлөх үйлчилгээ;
  • Бүтээгдэхүүний загвар гаргах хөгжүүлэх үйлчилгээ;
  • Үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдүүлэх үйл ажиллагаа;
  • Олон улсын зах зээлийн судалгаа шинжилгээ;
  • Олон улсын маркетингийн үйл ажиллагаа, борлуулалтын идэвхжүүлэлт, тэдгээртэй холбоотой материал, контент бэлтгэх;
  • Бизнес, санхүүгийн менежменттэй холбоотой мэдээлэл технологийн систем хөгжүүлэлт, суурилуулалт, түүнтэй холбоотой сургалт;
  • Сав баглаа боодлыг загвар гаргах.

Экспортын зах зээлд зориулсан бүтээгдэхүүний чанарын туршилт, гэрчилгээ, баталгаажуулалт авахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ:

  • Лабораторийн шинжилгээ, стандарт, сертификат авах;
  • Бүтээгдэхүүний туршилт, сертификат авах;
  • Чанарын менежментийн систем хөгжүүлэх, турших.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Банкуудад 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо
Банкуудад 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.