Боловсролын яамны гадаа Орос-Монголын хамтарсан Гуравдугаар сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд жагсаж байна. Энэ үеэр Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр гарч ирэн, эцэг эхчүүдэд хандан үг хэлсэн юм. Тэрээр:
-Сургалтын үйл ажиллагааг доголдуулахгүй байх үүргийг сургуулийн захиргаанд өгсөн. Хүүхдүүдэд буруу байхгүй. Сэтгүүлч Авлигатай тэмцэх газарт хандсан учир хуулийн дагуу шалгах ёстой. Хуулийн байгууллага шалгаж дуусахыг БШУЯ хүлээж байна. Сургуулийн тогтвортой ажиллагааг үргэлжлүүлэхийг бид эрмэлзэж байна гэлээ.
Эцэг, эхийн төлөөлөл:
-Бид бүгдээрээ хүүхдүүдээ орос Гуравдугаар сургуульд сургадаг. Энд бид Ж.Соронзон багшийн заавраар ирсэн зүйл байхгүй. Эцэг, эхчүүд бид энэ захирлаар л удирдуулмаар байна. Энэ сургуулийн менежмент болж байна. Бид төлсөн мөнгөндөө харамсахгүй сургалт хүүхдүүддээ авдаг. Ж.Соронзон захирлын яригдаад байгаа түрээсийн байр гэдэг нь бид төлбөртөө төлсөн мөнгө. Бидэнд гомдол байхгүй. Хэн ч хохироогүй. 2700 гаруй сурагч болон 5000 гаруй эцэг эхчүүд сэтгэл хангалуун байдаг. Улсын төсвөөс мөнгө аваагүй, бидний төлж байгаа төлбөрөөр чанартай боловсрол олгож байгаа юм.