Гурван долоо хоног дараалан эрдэс бүтээгдэхүүний экспорт өсөлттэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван долоо хоног дараалан эрдэс бүтээгдэхүүний экспорт өсөлттэй байна

/2022.02.21/: 2022 оны хоёрдугаар сарын 11-ээс 17-ны өдрүүдэд авто замаар 1555 чингэлэг, нийт оны эхнээс 1,005.0 мян.тн нүүрс, авто замаар 184 чингэлэг, төмөр замаар 341 чингэлэг буюу оны эхнээс 161.5 мян.тн зэсийн баяжмал, төмөр замаар 770 чингэлэг буюу оны эхнээс нийт 227 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.

Сүүлийн гурван долоо хоног дараалан эрдэс бүтээгдэхүүний экспорт өсөлттэй байна.

Харин Төв банк оны эхнээс энэ сарын 17-ны байдлаар 2,018.3 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 429.3 мянган тонн буюу 27 хувиар өслөө.

Улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт 152,588 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,678 тн, АИ-92 автобензин 39,036 тн, ДТ 99,137 тн байгаа ба АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 64, ДТ-ний 36 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 75,103 тн буюу АИ-92 автобензиний 24, ДТ-ний 44 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 234.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд автобензин 88.8 мян.тн, ДТ 127.1 мян.тн, онгоцны 2.1 мян.тн түлш, 16.9 мян.тн бусад бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар 83.1 мян.тн АИ-92 автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 21.3 мян.тн-оор буюу 34.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин мөн хугацаанд 127.1 мян.тн дизель түлшний импорт хийгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 19.6 хувиар буурчээ.

Эх сурвалж: УУХҮЯ

Английн хатан хаан ковидын халдвар авчээ
Английн хатан хаан ковидын халдвар авчээ
 
Өнөөдөр Төв аймагт болсон ноцтой зам тээврийн осолд хавчуулагдсан иргэний амийг аварчээ
Өнөөдөр Төв аймагт болсон ноцтой зам тээврийн осолд хавчуулагдсан иргэний амийг аварчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.