Хиймэл оюун ухаан зүрхний далд эрсдэлийг илрүүлэх боломж харууллаа
 

Хиймэл оюун ухаан зүрхний далд эрсдэлийг илрүүлэх боломж харууллаа

Хиймэл оюун ухаанд суурилсан шинэ технологи нь зүрхний цахилгаан бичлэг (ЭКГ)-т хүний нүдээр анзаарахад төвөгтэй өөрчлөлтүүдийг илрүүлж, зүрхний дутагдал болон зүрхний хавхлагын эмгэгийн эрсдэлийг хоёр секунд хүрэхгүй хугацаанд тодорхойлох боломжтойг судлаачид харуулжээ.

Судалгаанд АНУ-ын 67 мянган өвчтөний мэдээллийг ашигласан бөгөөд хиймэл оюун ухааны систем зүрхний дутагдалтай хүмүүсийн 81 хүртэлх хувь, зүрхний хавхлагын өвчтэй хүмүүсийн 90 хүртэлх хувийг илрүүлэх чадвартай байжээ. Технологийг сая сая хүний ЭКГ-ийн мэдээлэлд сургаж, зүрхний цахилгаан идэвхжлийн бичлэгээс эмч нарын энгийн нүдээр анзаарахад хэцүү шинж тэмдгүүдийг таних зарчмаар ажиллуулсан байна.

Энэхүү технологийн гол давуу тал нь зүрхний нарийвчилсан хэт авиан шинжилгээ хийлгэх шаардлагатай өндөр эрсдэлтэй өвчтөнүүдийг эрт илрүүлж, оношилгооны дараалалд түрүүлж хамруулах боломж юм. Ингэснээр онош тодруулахын тулд хэдэн сар хүлээх шаардлагыг бууруулж, эмчилгээг эрт эхлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж судлаачид үзэж байна.

Гэхдээ хиймэл оюун ухааны үнэлгээ нь өвчнийг эцэслэн оношлох арга биш бөгөөд сэжигтэй тохиолдлыг зүрхний хэт авиан шинжилгээгээр баталгаажуулах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолжээ.

Уг судалгааны үр дүнг 2026 оны наймдугаар сард Мюнхен хотод болсон Европын Зүрх судасны нийгэмлэгийн олон улсын хуралд танилцуулсан байна.


Эх сурвалж: The Guardian – Superhuman AI tool spots heart disease in less than 2 seconds

Х.Нямбаатар: Би дараагийн Ерөнхийлөгч сонгогдох үед шууд очно
Х.Нямбаатар: Би дараагийн Ерөнхийлөгч сонгогдох үед шууд очно
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.