Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Элчин сайд Цай Вэньруйтай уулзалт хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Элчин сайд Цай Вэньруйтай уулзалт хийлээ

“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2022.02.03-08/ БНХАУ-д албан айлчлал хийх үеэрээ тус хэлэлцээрийг албажуулсан бөгөөд хоёр тал аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил орчмын бүс нутгийн хөгжлийг хамтдаа урагшлуулахаар болсон.

Үүнтэй холбогдуулан “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтэй /2022.02.18/ хоёрдах удаагийн албан уулзалтыг хийж, хэлэлцээрийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангахад үйл ажиллагаагаа уялдуулах, байгаль орчинд ээлтэй эко ногоон бүсийг байгуулах талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсүүдийг жинхэнэ утгаар хөдөлгөх ажил дээр боломжит бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж “Замын-Үүд” чөлөөт бүсэд ногоон байгууламж бий болгох ажлыг чухалчилж, “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүд цаашид хоёр улсын эдийн засгийн харилцаанд шинэ агуулга бий болгож буйгаараа онцлогтой бөгөөд хөгжлийн шинэ шат, шинэ салбар болох ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

Хэлэлцээрийн гол зорилго “Талууд Монгол Хятадын хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг тус тус харилцан уялдаатай хөгжүүлэх, хамтын ажиллагааны бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлснээр Монгол, Хятадын найрсаг хамтын ажиллагааны жишиг бүс болгон хөгжүүлэх”-д оршиж байгаа юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

АИ-92 автобензины импорт нэмэгдэв
АИ-92 автобензины импорт нэмэгдэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.