Маск зүүсэн үедээ iPhone утасны түгжээг тайлах сонголтыг туршжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маск зүүсэн үедээ iPhone утасны түгжээг тайлах сонголтыг туршжээ

We tested Apple's new option to unlock an iPhone while wearing a mask - CNN

/2022.02.19/: Саяхан Нью-Йорк хотын хөл хөдөлгөөн ихтэй метроны буудлын гадаа нарны шил зүүн бейсболын малгай болон хар KN95 маск өмсөн зогсож байгаад нүүрээ ил гаргалгүйгээр iPhone утасны Face ID-г ашиглан төхөөрөмжийн түгжээг тайлж чадах эсэхийг туршсан байна.

Сүүлийн хоёр жилийн ихэнх хугацаанд iPhone-ийн олон хэрэглэгчид нүүрээ таниулан төхөөрөмжийн түгжээг тайлах боломжгүй байсан юм. Apple-ийн хамгийн сүүлийн үеийн програм хангамжийн шинэчлэл нь тахал өвчний үед дээрх асуудлыг шийдэх зорилготой байгаа юм.

iOS 15.4-ийн шинэчлэлтнь iPhone-ийн онцлог шинж чанаруудын нэг болох Face ID-г утасны эзэмшигч нь олон нийтийн газар амны хаалтаа тайлах шаардахгүйгээр ажиллахад чиглэгдсэн бөгөөд энэ нь нүүрний нарийн ширийн зүйлийг шинжлэх боломжтой техникийн амжилт юм. Шинэ функц нь бета шатандаа байгаа бөгөөд iPhone 12 болон түүнээс хойшхи үеийн утаснуудад хэдэн долоо хоног, сарын дараа олон нийтэд танилцуулах гэж байна. (Олон мужууд маск заавал зүүх гэсэн шаардлагаа сулруулж байгаа энэ цаг үед жаахан хожимдсон байж магадгүй юм)

CNN-ны сэтгүүлч энэхүү шинэчлэлтийн эхний хувилбарыг татаж аваад Face ID-гээр хээтэй маск, хар K95 маск, сахалтай маск, тэр ч бүү хэл "Гэртээ ганцаараа" киноны Кевиний дүрстэй маск зүүн туршиж үзэхэд Face ID нь эхний оролдлогоороо таниж чадаагүй байна. Харин нарны шил зүүж, малгай өмссөний дараа Face ID таниулахаар оролдоход шууд нээгдсэн байна. Програм хангамжийн шинэчлэлт нь нүдний шилтэй ажиллахад зориулагдсан боловч Face ID нь хэрэглэгчийг танихад хангалттай мэдээлэл цуглуулж чаддаг тодорхой нөхцөлд нарны шилтэй ажиллах боломжтой гэдгийг Apple сануулжээ. Мөн малгайтай байхад бас ажиллахаар шинэчлэгдсэн ч хоёуланг нь хослуулсан байхад талд нь л ажилласан байна.

Нүүр таних программ хангамж нь ихэвчлэн нэг зураг дээрх нүүрний өөр өөр шинж чанаруудын хэмжилтийг нэг буюу хэд хэдэн зураг дээрх хэмжилтийг харьцуулах замаар ажилладаг. Apple-ийн Face ID хэрэгсэл нь ухаалаг гар утасны эзэмшигчийн нүүр царайны хадгалсан зургийг утасны түгжээг тайлах гэж оролдох үед авсан зурагтай харьцуулдаг.

Маск зүүсэн үед Face ID нь биометрийн мэдээлэл бага ашигладаг тул нүүр царайгаа харуулахад төхөөрөмж амархан танигддаггүй тул хэрэглэгчээс нэвтрэх кодоо оруулахыг хүсдэг хэмээн APPLE компани мэдэгджээ.

Програм хангамж нь бета шатандаа байгаа ба Apple туршилтаа сайжруулах аргыг хайж байх магадлалтай юм.

Apple маск зүүсэн үедээ iPhone утасны түгжээг тайлах өөр аргыг туршиж үзсэн байна. Өнгөрсөн жил Apple компани Apple Watch-тай хүн бүхэнд маскаа тайлалгүйгээр уг төхөөрөмжийг ашиглан хэн болохыг нь баталгаажуулах боломж болгож хэсэгчилсэн шийдлийг гаргасан байна.

Гэсэн хэдий ч доторхой хязгаарлалтууд бий: төхөөрөмж нүүртэй ойрхон байх ёстой; маск зүүсэн тохиолдолд Apple Pay, App Store эсвэл iTunes-ээр дамжуулан гүйлгээ хийхийн тулд нууц код оруулах шаардлага хэвээр байна; Мэдээжийн хэрэг, та Apple Watch-ийг эзэмших хэрэгтэй юм.

М.Энхболдын фракцыг намнах ажиллагаа Хөгжлийн банкаар халхавчлан үргэлжилж байна
М.Энхболдын фракцыг намнах ажиллагаа Хөгжлийн банкаар халхавчлан үргэлжилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.