Ромд “Эвлэрэл“ хэмээх зураг зуржээ.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ромд “Эвлэрэл“ хэмээх зураг зуржээ.

/2022.02.17/: Ром дахь Орос, Украины элчин сайдын яамны гадна "Эвлэрэл" гудамжны арт зураг гарч ирсэн тухай мэдээллээ.

Бүтээлийн зохиогч нь нэрээ нууцлахыг хүссэн Италийн зураач Лаика юм. Тэрээр Украин, Оросын далбааны өнгөөр ​​хийсэн хоёр танкийг дүрсэлсэн байв. Танкуудын хошуу нь бөхийж, олон улсын энх тайван, дайны эсрэг хөдөлгөөн ирэлхийлэл болох бэлэг тэмдгийг зуржээ. Танкуудын дээгүүр энх тайвны өөр нэг бэлэг тэмдэг болох Пабло Пикассогийн тагтаа зурсан бөгөөд зураачийн зохиомжоор шувуу танкнууд дээгүүр нисч, ялгадасныхаа ул мөрийг үлдээж байгааг харуулсан ба зургийн доор оросоор "энх тайван" гэж бичсэн байна.

Хоёрдугаар сарын 16-ны шөнө дипломат төлөөлөгчийн газруудад мөн ийм зурагт хуудас тараагджээ. "Тэр зурагт хуудаснуудаараа Украины хурцадмал байдалд эгдүүцэж байгаагаа илэрхийлж байна, учир нь "дайн байж болохгүй, ялангуяа хэт их цус урсгасан бүс нутагт" гэж Лаика сэтгүүлчдэд тайлбарласан байна.

Их Британи, АНУ-ын сонинууд Оросыг Украинд "довтлох өдөр"-ийг хоёрдугаар сарын 16 байх болно хэмээн дайн эхлэх яг цаг хугацааны талаар өгүүлсэн нийтлэл нийтлэжээ. Жишээлбэл, The Sun шар хэвлэлд Оросууд яг шөнийн нэг цагт Украин руу довтлох болно гэж мэдэгдсэн боловч дараа нь өөрчлөлт хийн - "Киевийн тэнгэр чимээгүй байна" хэмээн бичжээ.

Батлан ​​хамгаалахын сайд Бен Уоллес энэ хэрэгт огнооны тухай ярих нь утгагүй гэж аль хэдийн хэлсэн боловч энэ нь барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төвөг учруулсангүй. Эстонийн тагнуулынхан "халдлага"-ын шинэ огноог аль хэдийн зарлажээ.

Эх сурвалж: Газета

Шилдэг төсөл, бүтээл шалгаруулах “Инновац-2022” уралдаан эхэллээ
Шилдэг төсөл, бүтээл шалгаруулах “Инновац-2022” уралдаан эхэллээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.