Шилдэг төсөл, бүтээл шалгаруулах “Инновац-2022” уралдаан эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилдэг төсөл, бүтээл шалгаруулах “Инновац-2022” уралдаан эхэллээ

Шилдэг төсөл, бүтээл шалгаруулах “Инновац-2022” уралдаан эхэллээ

/2022.02.17/: Дотоод хэргийн их сургуулийн инновацын шилдэг төсөл, бүтээл шалгаруулах “Инновац-2022” уралдааныг энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зарлаж байна.

Энэ уралдааныг Их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Инновацын төвөөс аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлох, шинэ боломж, шинэ хэрэглээг санал болгох, дэвшилтэд арга, шийдэл нэвтрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг.

“Инновац-2022” уралдааныг арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 2 үе шаттай зохион байгуулж, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацийн төслийн гүйцэтгэгч дангаар болон багаар оролцох боломжтойгоороо онцлогтой.

Оролцогчид төслөө 2022 оны зургаадугаар сарын 01-ний өдрийн дотор Их сургуулийн Инновацын төвийн [email protected] цахим хаягаар болон бичгээр ирүүлж болно.

Эрдэмтэн судлаач, оюутан залуус та бүхэн, уралдаандаа идэвхтэй оролцохыг урьж байна.

Эх сурвалж: ДХИС

Яагаад хүүхдээ харьяаллын бус сургуульд сургадаг вэ?
Яагаад хүүхдээ харьяаллын бус сургуульд сургадаг вэ?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.