/2022.02.16/: Гондурасын ерөнхийлөгч асан Хуан Орландо Эрнандес хар тамхины хэргээр баривчлагджээ.
Түүнийг эх орноо орхин явахаас сэргийлж АНУ-д хүлээлгэн өгөх хүсэлт гаргаснаас хэдэн цагийн дараа нийслэл Тегусигальпа дахь гэрт нь цагдаа нар очсон байна.
Ноён Эрнандес 2014 оноос энэ оны нэгдүгээр сар хүртэл Гондурасыг удирдаж байсан. Тэрээр өөрт нь тулгаж буй ялыг үгүйсгэж байна.
Түүнийг өнгөрсөн жил АНУ-д бүх насаар нь хорих ялаар шийтгүүлсэн дүү Тони Эрнандесийн хар тамхины гэмт хэргийн бүлэглэлд оролцсон гэж буруутгаж байгаа юм.
Тони Эрнандесийг шүүх хурлын үеэр прокурорууд Мексикийн хар тамхины нэрт эзэн Хоакин "Эль Чапо" Гусманаас Тони Эрнандес 1 сая доллар хахууль авсан хэмээн буруутгагдаж байсан.
Прокуроруудын мэдээлснээр "Эль Чапо" Гузман бага Эрнандест мөнгөө ах Хуан Орландод авлига болгон өгөхийг хүссэн байна.
Гондурас олон жилийн турш Өмнөд Америкаас АНУ руу хар тамхи зөөвөрлөсөн гол дамжин өнгөрдөг улс байсаар ирсэн бөгөөд сүүлийн үед кокаин үйлдвэрлэдэг газар болжээ.
Хуан Орландо Эрнандес хар тамхины наймаатай тэмцэхийн тулд чадах бүхнээ хийсэн гэж үргэлж хэлдэг бөгөөд ерөнхийлөгч Дональд Трампын засаглалын үед тэрээр АНУ-ын засгийн газрын дэмжлэгийг хүлээж байсан юм.
Гэвч түүний АНУ-тай харилцах харилцаа Ерөнхийлөгч Жо Байдены үед муудсан байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн департамент ноён Эрнандесийг авлигын хэргээр АНУ-д нэвтрэхийг хориглосон хүмүүсийн жагсаалтад нэмсэнийг ил болгосожээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен мэдэгдэл хийхдээ, Гондурасын удирдагч асан "авлига, хар тамхины наймаа хийхэд дөхөм болгож үзүүлж, хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогыг хууль бус үйлдлээс олсон орлогыг ашигласан гэх зэргээр их хэмжээний авлигын гэмт хэрэг үйлдсэн" гээ үзэж байна."
Ноён Эрнандес ноён Блинкений хэлсэн үгэнд хариу өгч, түүнийг буруутгаж байгаа зүйл бол хар тамхины наймаачдын мэдүүлэгт үндэслэсэн бөгөөд тэд өшөө авах зорилготой гэж үзэж байна.
Тэрээр төв Америкийн парламентын гишүүн байсан тул түүнийг баривчлах эрхгүй гэж өмгөөлөгч нь маргажээ.
Харин тухайн гишүүний эх орон хүсэлт гаргавал бүс нутгийн байгууллагаас олгосон халдашгүй эрхийг цуцалж болно гэж хуулийн мэргэжилтнүүд хэлж байна.
Эх сурвалж: BBC