/2022.02.16/: ОХУ мягмар гарагт одоо хийгдэж буй жижиг хэмжээний цэргийн сургуулилтаа дуусгаад цэргийн албан хаагчдаа бааз руу нь буцаана гэж мэдэгдсэн ч томоохон цэргийн сургуулилтаа үргэлжлэх болно гэдгийг онцолжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Украин улстай хиллэдэг Өмнөд болон Баруун бүсийн цэргийн тойргийн цэргүүд бааз руугаа буцаж эхэлсэн гэж мэдэгдсэн ч эдгээр цэргүүдийн байнгын байрлал хаана байдаг болох, хаана цэргийн сургуулилт хийсэн, цэргүүдийн хэд нь буцсан гэх тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
АНУ-ын тооцоолсноор сүүлийн долоо хоногт ОХУ Украины хилийн ойролцоо 130,000 гаруй цэргээ байрлуулсан нь барууны болон Украины тагнуулын албаныханд түрэмгийлэн дайрах вий гэсэн болгоомжлолыг төрүүлсэн.
"Өмнөд болон баруун бүсийн цэргийн тойргийн ангиуд үүрэг даалгавраа биелүүлж, төмөр зам болон авто тээврийн хэрэгслэээр өнөөдрөөс цэргийн гарнизон руугаа хөдөлж эхэлнэ. Тус тусдаа анги нэгтгэлээрээ цэргийн цуваа болон жагсах болно" гэж хошууч генерал Игорь Конашенков фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
Конашенков хэлэхдээ, том хэмжээний сургуулилт үргэлжилнэ гэжээ.
"ОХУ-ын Зэвсэгт хүчний бараг бүх цэргийн тойрог буюу тэнгисийн цэргийн флот, агаар десантын цэргүүд оролцож байгаа цэргийн томоохон хэмжээний үйл ажиллагааны сургалтын арга хэмжээ үргэлжилж байна" гэж тэр хэлэв. Холбооны улсын хариу үйлдлийн туршилтын хүрээнд Бүгд Найрамдах Беларусь улсын нутаг дэвсгэрт Орос-Беларусийн хамтарсан “Холбооны шийдвэр-2022” сургуулилт явагдаж байна” гэжээ.
Нэмж дурдахад, Конашенков "Дэлхийн далай дахь үйл ажиллагааны чухал бүсүүд" болон ОХУ-ын нутаг дэвсгэртэй зэргэлдээх усан бүсэд далайн гадаргын хөлөг онгоц, шумбагч онгоц, тэнгисийн цэргийн нисэх хүчин оролцсон цуврал сургуулилт явагдаж байна гэжээ.
“ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлах бусад бэлтгэлийн талбайд цэргийн ангиудын сургуулилтаа үргэлжилж байна. Байлдааны бэлэн байдлыг шалгахын зэрэгцээ төлөвлөсөн сургуулилтуудаа хэрэгжүүлсэн” гэв.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хямралыг дипломат аргаар шийдвэрлэх боломж байсаар байна гэсэн мэдэгдэл болон Москвагийн мягмар гарагт хийсэн мэдэгдэлд Украины албаныхан эргэлзэж байгаагаа мэдэгджээ.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мягмар гарагт Киевт болсон хэвлэлийн бага хурал дээр Оросын цэргийн мэдэгдэлд эргэлзэж байгаагаа илэрхийлэв.
"ОХУ-аас янз бүрийн мэдэгдэл байнга гардаг. Тиймээс бид "Бүү сонс, гэхдээ хар, дараа нь итгэ" гэсэн дүрмийг бид дагана" гэж Кулеба хэлэв. "Бид ОХУ-ыг цэргээ татсаныг харсны дараа л хурцадмал байдал намжих болно гэдэгт итгэх болно."
Мягмар гарагт Германы канцлер Олаф Шольц Москвад яриа хэлэлцээ хийхээр очсон хамгийн сүүлийн удирдагч болсноор өндөр түвшний дипломат ажиллагаа үргэлжилсэн байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын зарим цэргүүд бааздаа буцаж ирснийг баталж, энэ нь цэргийн сургуулилт дууссаны дараах "хэвийн үзэгдэл" гэдгийг мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэв.
Гэвч Кремль цэргүүд эх орондоо буцаж ирэх тухай ярьж байх хооронд Maxar Technologies-ээс гаргасан хиймэл дагуулаас авсан зургууд дээр Орос цэргийн хүчээ нэмэгдэж байгаа шинэ шинж тэмдгүүд байгаа дэлгэн харуулжээ.
Зурганд дүн шинжилгээ хийснээр сүүлийн хэдэн өдрийн дотор Оросын эзэмшилд байсан Крымд өмнө нь сул байсан агаарын баазад 60 гаруй нисдэг тэрэг газардсан байна.
Эх сурвалж: CNN