“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар санал солилцов
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар санал солилцов

Улаанбаатар хот /2021.06.23/: Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа. Тус уулзалтаар “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд, нийслэлийн дүүргүүдэд “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, шалгарсан гарааны бизнесүүдэд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжилтийн дэмжлэг олгох талаар хэлэлцлээ. Түүнчлэн цаашдын үйл ажиллагааг нь дараагийн түвшинд гаргахад чиглэсэн ментор, зөвлөх үйлчилгээг үзүүлэн, бойжуулалтын хөтөлбөрт хамруулах, хамтран ажиллахаар шийдвэрлэв.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦЫН ГАЗАР

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хорооны 14 дүгээр чуулган боллоо
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хорооны 14 дүгээр чуулган боллоо
 
Монгол Улс – БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын бага хурал боллоо
Монгол Улс – БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын бага хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.