ВАЛЕНТИН: Хайртай хүнээ баярлуулах өртөг хэд байх вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВАЛЕНТИН: Хайртай хүнээ баярлуулах өртөг хэд байх вэ

/2022.02.14/ Дурлалт хосуудыг гэрлэхийг хориглосон үед гэрлэлт зохион байгуулж баталж өгдөг байсан Валентин ламтны цаазлуулсан өдрийг дэлхий дахинаа "Гэгээн хайрын баяр" хэмээн тэмдэглэдэг. Хосууд бие биедээ хайраа бэлгэдэж зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглээд, романтик болзоо зохиож өнгөрөөх нь олонтаа.

Тэгвэл өнөөдөр хайртай хүнтэйгээ хамт зорьж болох хөтөлбөрийг хүргэж байна.

Яруу найргийн үдэш

Шүлэг, яруу найргийг шимтэн сонирхогч хосуудын очих газар. Өөр өөрийн үзэл бодолтой найрагчид өөрсдийн зохиосон шүлгийг толилуулах юм.
Хэзээ:2022.02.14-нд 19:00 цагт
Хаана: МУЗ-ийн дэргэдэх “Улаан гэр” бүтээлч орон зай
Суудлын тоо: 20 хүн
Төлбөр: 30,000₮
Дэлгэрэнгүй танилцах: ЭНД дарна уу.


Valentines night with Naagii

Жазз хөгжмийн төлөөлөл, уянгалаг дууг сонсогчдодоо хүргэдэг дуучин Наагий болон бусад уран бүтээлчдийн оролцох тоглолт өнөөдөр On and Off продакшны танхимд болох нь ээ. Нийт 40 хосын тасалбар борлуулж байгаа бөгөөд гэнэтийн бэлэг, амтат оройн зоогоор дайлах юм. Нэг ширээнд нэг хос суух юм.

Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 18 цагт эхэлнэ

Холбогдох: 88004849 , 99711313

Төлбөр: 1 сая төгрөг

Дэлгэрэнгүй үзэх: ЭНД дарна уу.

Valentines day special: Choijoo

"Огт оргүй" "Sain bisx" зэрэг бүтээлийг туурвисан дуучин Чойжоо гэгээн хайрын баярыг тохиолдуулан онцгой тоглолтоо зохион байгуулна.

Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 20 цагт эхэлнэ

Хаана: Fat Cat jazz club Ulaanbaatar

Тасалбарын үнэ: Нэг хүний 100 мянган төгрөг

Дэлгэрэнгүй үзэх: ЭНД дарна уу.

Happy Valentines day- Love bites party

Намуухан хайрын дуугаараа охидын сэтгэлийг гижигддэг дуучин АМ-С, доргио, цоглог уран бүтээл туурвидаг дуучин Ука, реппер Цэцэ нар гайхалтай тоглолт хийхээр төлөвлөжээ. Тоглолтыг жүжигчин Жижгээ, Цогтоо нар хөтлөх юм.

Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 20 цагт эхэлнэ.

Хаана: Баруун 4 зам, Gem Palace-д байрлах Empire night club

Тасалбарын үнэ: Нэг хүний 50 мянган төгрөг

Холбогдох: 88115088

Дэлгэрэнгүй үзэх: ЭНД дарна уу.

Shangri-La Centre: Heart to heart

Шангри-Ла Төвийн зүгээс Валентины баярт зориулан "HEART TO HEART" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд урилгаар ThunderZ, Nene, Morningstar, O.Z зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирнэ.

Хэзээ: Өнөөдөр 18 цагт

Хаана: Шангрила төвийн 1 давхарт

Тасалбарын үнэ: Үнэгүй

Love is all you need

Энэ өдөр зөвхөн амраг хосын, романтик хайраас илүү өдөр бүрийн амьдралыг маань илүү тухтай, дулаахан болгодог гэр бүл, найз нөхөд зэрэг бидний эргэн тойрны бүхий л ХАЙР-ыг хамтдаа тэмдэглэх үйл ажиллагаа болох нь ээ.

Хэзээ: Өнөөдөр 19:30 цагт

Хаана: Зайсан Гэрэлт хотхон, Funkhaus event hall

Тасалбарын үнэ: Нэг хүний 80 мянган төгрөг

Дэлгэрэнгүй үзэх: ЭНД дарна уу.

Хосуудын бүтээлч үдэш

Зураач Л.Даваанямын хамт мастер класс-д оролцон өөрсдийн онцгой бүтээлийг туурвиж, вино болон дессерт амтлах сонирхолтой гурван цагийн хөтөлбөр өнөөдөр болох нь ээ.

Хэзээ: Өнөөдөр 19 цагт

Хаана: Чухаг хотхон, Монгол арт галерей

Тасалбарын үнэ: Хосын 150 мянган төгрөг, ЗӨВХӨН 10 ХОС БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Дэлгэрэнгүй үзэх: ЭНД дарна уу.

Ub comedy: Valentine's special show

Дурлалт хосууддаа, дурлалцах гэж буй хосууддаа 🤪, дурлалцаад аль хэдийн дурлалын бэлгэ тэмдгээ гаргачихсан хосууддаа 🤣 бүх л хосууддаа зориулан Улаанбаатар хотын хамгийн инээд дүүрэн газар @UB Comedy Club - тээ "VALENTINE'S SPECIAL SHOW" + After party with DJ Baaska & guest Artist үзүүлэхээр бэлдлээ.

Хэзээ: Өнөөдөр 20 цагт

Хаана: Сөүлийн гудамж, Хүнсний 50-р дэлгүүрийн замын урд, САНТ АСАР төвийн 2 давхарт, UB Comedy Club

Тасалбарын үнэ: Нэг хүний 27500, тусгай тасалбар 120 мянган төгрөг

Дэлгэрэнгүй үзэх: ЭНД дарна уу.

Үдшийг намуухан тайван дуу сонсож өнгөрөөх, хөгжилтэй яриа комеди үзэх, уран зураг зурж дарс шимэх, жазз хөгжим сонсох гэх мэт арвин сонголтыг уран бүтээлчид өгч байгаа юм. Дээрх үйл ажиллагаа таны болзоонд тус болно гэж найдъя. Хайр мандтугай.

“Тогтвортой аялал жуулчлал-2” төсөл эхлэхэд бэлэн боллоо
“Тогтвортой аялал жуулчлал-2” төсөл эхлэхэд бэлэн боллоо
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.