Д.Ганбаяр: Э.Бат-Үүл даргыг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр хорьсон
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбаяр: Э.Бат-Үүл даргыг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр хорьсон

/2022.02.10/ Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр:

-2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноож, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 46.13-т "Шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардуулж өгнө" гэж заасан байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүх Э.Бат-Үүлд шүүхийн шийдвэрийг гардуулж өгөлгүйгээр 409 дүгээр хорих ангид 53 хоног саатуулсан. Э.Бат-Үүл даргыг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулж, хорьсон. Шүүхийн тогтолцоо ийм л байна.

Үүнтэй холбогдуулан бид Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, С.Амардэлгэр болон өөрийгөө Ардчилсан намын дарга хэмээн хэлж энэ намыг өнөөдрийн байдалд хүргэсэн УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АТГ-т шалгуулахаар өгсөн байдаг. Тухайн үед АТГ тус хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Харин Нийслэлийн прокурор энэ асуудлаар хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн. Өнөөдөр шүүхийн байгууллага ийм л байна гэв.

СЭЖҮҮР: Нэг настай хүүхэд хуулийн этгээд байгаагийн цаана УЛСТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ этгээд байгаа эсэхийг шалгаж болно
СЭЖҮҮР: Нэг настай хүүхэд хуулийн этгээд байгаагийн цаана УЛСТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ этгээд байгаа эсэхийг шалгаж болно
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.